Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

З.Нарантуяа Хятадын банк оруулж ирэхээр улайрч байна!

Но-той хүн

З.Нарантуяа Хятадын банк оруулж ирэхээр улайрч байна!

УИХ ихээхэн маргаан дагуулсан “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ төслийг батлуулах гэсэн УИХ-ын хэсэг гишүүдийн үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр ихээхэн эрчимжжээ.

Ялангуяа, хуулийн төслийг лоббидож буй гишүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа гэгч эмэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй шахам ухуулга хийж, энэ хууль батлагдвал хөрөнгийн зах зээл амь орж, мөнгөгүй гацаж байгаа том жижиг олон төслүүд хөдлөх нөхцөл бүрдэнэ, банкны салбар, хөрөнгийн захын өрсөлдөөний ачаар хүү буурах орчин үүснэ гэх зэргээр үлгэр шиг юм ярьж явна.

Гэвч бодит байдал түүний ярьснаас огт өөр юм. Учир нь З.Нарантуяа олигтой судалгааны үндэслэлгүй, тоо баримтгүй, эрсдэлийг нь тооцоогүй зүйлс ярьж байна. Гэхдээ явж явж энэ асуудлын цаана ердөө л Хятадын төрийн банкнуудын лобби явж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

З.Нарантуяагийн лобби хийж буй “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөл батлагдвал гадаадын банкны салбаруудыг Монголд байгуулах нэрээр Хятадын банкны салбаруудыг Монголд байгуулж, улмаар санхүүгийн зах зээлийг тэдний мэдэлд өгөхөд голлон чиглэсэн үйл ажиллагаа болж хувирна. Үүний дээр Монгол орны газар нутаг, ордууд монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн зээлийн барьцаа болон засгийн газрынх нь өрийн бичгээр дамжин гадаадын банкны барьцаанд орох аюул нэн тодорхой байгааг ажиглагчид сануулж байна.

Ингээд уншигч танд олныг үр нуршин, дээрх мэт лоббичдын тархи угаалт болон бодит байдлын харьцуулан харуулж байна.

 

Тархи угаалт

Бодит байдал

Шударга өрсөлдөөн бий болно. Гадны банк зөвхөн мега төслүүд санхүүжүүлэх тул Монголын банкуудтай өрсөлдөхгүй.
Өрсөлдөөн үүсч зээлийн хүү буурна. Судалгаа огт байхгүй. Иймд хүү буурах баталгаа огт үгүй.
Монголын бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Монголын жижиг дунд бизнест огт хүртээлгүй. Харин Монгол дахь хятадын том бизнесүүдийг дэмжинэ.
Эдийн засаг сэргэж, итгэл нэмэгдэнэ. Судалгаа огт байхгүй. Гэвч Монголын зах зээлийг Хятад компаниуд эзэлнэ.
Шилдэг боловсон хүчин орж ирнэ. Хятадын мөнгө хүүлэгчид, ажилчид олноор орж ирнэ.
Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй. Асар их өр тавина. Барьцаанд нь Монголын том орд, газар нутгийг авна.

 

 

Ш.Лантуу

 

Эх сурвалж: http://gashuun.mn/2869#sthash.ACBqhK8P.dpuf

Continue Reading
Advertisement
Холбоотой мэдээ
3 Сэтгэгдэлтэй

3 Сэтгэгдэлтэй

  1. Anonymous

    2017-05-18 at 07:18

    Хятадын банк орж ирвэл их удахгүй мөнгөн тэмдэгт маань хятад юань гээч зүйл болно. газар нутагт маань хар хятадууд мөнгөнийхөө өрөнд бөөн бөөнөөрөө орж ирнэ. дэлхийн улс орнуудыг ийм янзаар эхнээс нь эзлээд байгааг манай дээр сууж байгаа хүмүүс харахгүй л байх шиг байх юм даа. Эсвэл хэдэн төгрөгийн хахууль авч оруулчихаад надад хамаагүй хятадад эзлэгдвэл өөр оронд очоод амьдарчихна гэж боддог юм болов уу?

  2. Irgen

    2017-05-18 at 11:44

    Hyatadin bank orj irwel mongl bankni hvv buurna sh de

  3. Иргэн

    2017-05-19 at 04:52

    Өөрсдөө худлаа бичихээ л больчих. Нийтлэл бичиж байгаа бол судалгаагаа өөрсдөө сайн хий. Гадны банз орж ирвэл банкуудын хүү буурах нь тодорхой. Энд зөвхөн хятадын банк биш шүү. ХЯТАД гэдэг дээр акцент өгөөд олон нийтэд буруу мэдээлэл тараахгүй байвал зүгээр юм

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top