Олны танил

Стивен Сигал хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг эхний удаагийнх биш

Лос-Анжелесийн цагдаагийн газар Холливудын жүжигчин, найруулагч Стивен Сигал хүн хүчирхийлсэн гэх мэдээллийг шалгаж эхэлжээ. Түүнд хүчирхийлүүлсэн гэх гомдлыг 43 настай жүжигчин Режина Саймонс гаргасан байна. Үүний дараа Голландын модель байсан Фавиола Дадис мөн “Сигал надад бэлгийн дарамт үзүүлсэн” гэж гомдол мэдүүлжээ. Режина Саймонс 1993 онд Сигалын хийсэн “Үхлийн аюулд” киноны олны хэсэгт тоглосныхоо дараа хүчирхийлэлд өртсөн аж. “The Wrap” сонинд бичсэнээр Сигал бүсгүйг гэртээ үдэшлэгт урьсан ч Режинаг очиход тэрбээр ганцаараа байжээ. Тийнхүү Сигал бүсгүйг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж, мөнгө өгөхөөр оролдсон байна. “Би түүний мөнгийг авалгүй гараад гүйсэн. Маш том биетэй түүнийг би хүчрээгүй” гэж Режина Саймонс ярьжээ.

Харин Голландын модель Фавиола Дадисыг Сигал 2002 онд өдөж хоргоожээ. Гэвч Стивен Сигал болон өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд ямар ч тайлбар хийхгүй гэсэн байна. Сигалын хүү Кентаро эцэгтэй нь холбогдохыг хүссэн сэтгүүлчдээс зугтжээ.

Сигалын нэр холбогдсон хүчингийн хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, Холливудын жүжигчин Порша де Росси, Жулиана Маргулис нар түүний эсрэг гомдол мэдүүлсэн байдаг аж.

Монгол эхнэртэй Стивен Сигал нь 2016 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс тус улсын иргэншлийг авсан билээ. Тэрбээр Оросоос гадна Серби, Америкийн иргэншилтэй юм.

Холливудын алдартай продюсер, “Оскар”-ын шагналт Харви Вайнштейн хамтран ажилласан эмэгтэй жүжигчдэдээ бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоны дараа хүчирхийллийн хэргийн хохирогч бүсгүйчүүд үнэнийг илчилж эхэлсэн билээ. Тэд “Time’s Up” гэх кампанит ажил өрнүүлж, эрхээ хамгаалж байгаа юм. Холливудын олон алдартан болон улстөрчид хүчирхийллийн хэрэгт холбогдсоны дотор жүжигчин Сильвестр Сталлоне, Дастин Хоффман, Кевин Спейси, Майкл Дуглас, АНУ-ын Ерөнхийлөгч асан том Жорж Буш, рэпер Нелли, найруулагч Роман Полански нар байгаа юм.

Стивен Сигал впервые показал свою жену на российском телевидении

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close