Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ

Ярилцлага

Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ

Долоон жилийн өмнө дуучин Нара бол өөрийнхөө хүссэн зүйлийг ярьдаг байсан. Харин одоо бол тэр улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болсон тул тэр үг үйлдэл бүхнээ хянадаг болсон. Хүмүүс түүнийг ямар дуутай юм гэж өөнтөгч нүдээр хардаг. Хүссэн хүсээгүй тэр бол яах аргагүй олны танил, Монголдоо “од”-ын тоонд орно. Энэ бол түүний долоон жилийн өмнөх ярилцлага гэдгийг уншигч танд сануулах нь зүйтэй байх. Долоон жилийн өмнөхөөс өнөөдөр тэс өөр түвшинд энэ хүний амьдрал хүрсэн.

Ярилцах зуураа бодол санаагаа ийн илэн далангүй хэлсэн дуучин бүсгүй өөр юу ярьсан бол…Элдвийн зүйл нуршилгүйгээрхалууханбүсгүйн яриаг хүргэж байна

-Японд олон жил амьдрахдаа нэлээд боловсорсон соёлтой “толгой” гэдэг шүү, таныг?

-Дуучин болох миний багын мөрөөдөл байсан. Түүндээ хөтлөгдөж л Япон явсан. Гадаадад сурах нь орчин нөхцөл, нийгэм, соёлын хүрээнд өөр болохоос хөгжмийн талын боловсрол олох тухайд Монголоос илүү гэж хэлж чадахгүй ээ. Гадаадад сурсан болохоороо л соёлтой, боловсролтой болчихдог юм биш л дээ.

-Та Японд сурч байхдаа ямар ажил хийж байв. Хэдэн жил амьдарлаа?

-Оюутан хүн юу ч хамаагүй хийнэ шүү дээ. Зургаан жил амьдрахдаа татварын газарт бичээч, зоогийн газар зөөгч, шөнийн клубд барменгээд олон л ажил хийсэн дээ. Манай гэрийнхэн бүгд Японд амьдардаг. Би л эндирчхээдбайгаа юм.

-Загвар өмсөж мөнгө олдог байсан гэж сонсож байсан юм байна?

-Загвар өмсөөд сүйд болсон юм байхгүй ээ.”Мисссакура” гээд олон улсын тэмцээн болдог юм. “Мисссакура-2007” тэмцээний өргөмжлөлийн эзэн болсон. Миний анхны том шагнал тэр. Шагналаараа Harrier маркийн машин авсан.

-Танд “Ажнай”-н Бат-Эрдэнэ 23 сая төгрөгөөр машин авч өгсөн гээд байсан шүү дээ?

-Үгүй ээ, би өөрөө авсан. Гаднаас оруулж ирсэн татвартайгаа нийлээд 23 сая төгрөг болсон. “Найз залуу нь машин авч өгсөн” гээд л сонинуудад бичээд байсан. Машин авч өгөх нь битгий хэл, найз залуу чтэр үед алга байсан.

-Японд нэг залуутай хамт амьдарч байсан юм биш үү?

-Эхний нэг жил найз залуутайгаа хамт байсан. Тэр маань монгол залуу. Бид хоёр салаад удаж байна. Надад япон эрчүүд кайфтай биш байдаг учраас таалагддаггүй.

 

Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ

 

-“Сакурамисс” болж байхад биеийн харьцаа чинь ямар байсан бэ?

-Яасан, одоо миний биеийн галбир, хэмжээ мисс баймааргүй харагдаж байна уу. Тухайн үед би туранхай байсан. Бараг л 90:60:90рүүдөхөж очсон. Хөх томтой болохоор цээжний тойрог 90-ээсхол давчихсан байсан шүү.

-Хөхөндөө силикон шахуулсан гэж шуугиад байсан. Бас базуулсаар том болгосон ч гэж ярьдаг?

-Ёоёшууд,аан. Үгүй шүү. Бурхнаас заяасан том хөхийгбияах юм бэ. Намайг чимж чадаж байна шүү дээ.Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэж байтал нэг хүүхэн ирээд хөхийг минь барьж үзээд “Зүгээр л байна даа” гээд гайхаад байсан. Яахавдээ “силикон шахуулчихсан” гэсэн мэдээлэлд итгэчихсэн л явахгүй юу. “Би хиймэл хөхтэй биш шүү” гээд хүн бүхэнд бариулаадявалтайбиш дээ.

-Японд байхдаа бааранд ширээний үйлчлэгч хийж нэлээд их мөнгө хуримтлуулсан гэдэг. Таныг илэн далангүй ярья гэсэн болохоор асууж байгаа юм шүү?

-Биеийн амрыг харсан муу муухай ажил хийж яваагүй ээ. Зүгээр суухгүй ажиллаж байсны хөлсөндөнөөдөр хүний царай харахгүй амьдарч явна. Надад хуримтлуулсан хэдэн төгрөг бий. Би бааранд 10 гаруй мянган долларын цалинтай ажилладаг байлаа. Намайг “Нара Японы бааранд тайчиж байна” гэж хүртэл бичсэн. Японд “Кеnzo” гээд алдартан, баячууд нь ордог баар рестораны цогц үйлчилгээ байдаг. Тэнд ажиллана гэдэг нэр хүндийн хэрэг. Хэр баргийн хүн очоод орчихдог газар биш. Хэлний мэдлэг, боловсрол, соёл, зүс царай гээд олон зүйлийг хардаг. “Кenzo”-д хоёр жил ярианы ажилтан хийж байсан. Түүнийг л манайх ширээний хүүхэн гээд буруугаар ойлгоод байдаг л даа. Энэ бол соёлтой оронд зүгээр л ажил.

-Та тэр “Кenzo”-д яаж ажилтнаар орсон бэ?

-Би энд байхдаа “Браухауст” зөөгч хийдэг байсан юм. Тэр үед үйлчилгээний ажилтан ямар байх ёстой талаар австрали, швейцар хүмүүс бидэнд сургалт явуулдаг байсан болохоор надад тэнд шалгуулахад хүндрэл байгаагүй.Би өөртөө таарсан хүнд гологдохооргүй царай зүстэй.

-Царай зүс гэснээс таныг хамраа янзлуулсан гээд л байдаг?

-Үнэн. Яагаад болохгүй гэж. Санаанд минь таалагдахгүй эрхтэн яагаад миний биед байж байх ёстой гэж. Би хамраа янзлуулсан. Боломж, зав гарвал дахиад янзлуулъя гэж бодож байгаа. Зүс царай сайхантай болохын тулд дэлхий нийтээрээ л гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мэс засал царай муутай хүнийг хөөрхөн болгоно гэж байхгүй. Тодорхой хэмжээний гайгүй суурь царайтай байж л засвар авна. Мэлхийнээс гүнж төрдөггүй гэдэг биз дээ.Сарнайхаас сарнай,шарилжаас шарилж л ургана биз дээ.

-Илэн далангүй байдал,секстөрх тань таны үнэн төрхтэй хэр ойрхон бэ?

-Би секс харагдъя гээд хөхөө шахаад байдаггүй. Би дуучин болоогүй байхдаа энгэр задгай хувцас өмсдөг байсан. Түүнээс би олноос онцгойрох гээд илэн далангүй яриад,сексдүр төрх үзүүлээд байгаа юм биш. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу.

-Манайхан секс гэхээр “хайртай хүнтэйгээ л хийх нандин харьцаа” гэж ухаалаг ч юм шиг хариулт өгдөг. Таныг арай өөр өнцгөөс нь хариулт өгөх байх гэж бодож байна?

-Хэхэ, бараг л онгон юм шиг яриад байдаг гэж үү. Үнэхээр тийм бол тэр чинь “од” байна шүү дээ. Ер нь секс хийхэд таалагдсан л бол заавал хайртай байх ямар алба байна аа. Тухайн нөхцөл байдалд аймар их хүсэл төрж л байгаа бол болоо биз дээ. Би хүсвэл таалагдсан залуутай сексдэнэ.

-Нөгөө залуу нь таныг хүсэхгүй бол яах вэ. Секс хийхгүй удчихсан байдаг?

-Одоохондоо миний саналаас татгалзсан залуу алга.Ганц биеээрээ явж байхад хүнтэй унтаагүй гэж худлаа яриад яах вэ, тийм үү. Ямар хэн ч тоохгүй, хэнийг ч хайрлаж чадахгүй хүүхэн байгаа биш. Над шиг халуухан бүсгүйсексгүйявна гэж юу байх вэ дээ. Нөхцөл байдал бүрдвэл татгалзахгүй, аль болох аюулгүй хийхийг бодно.

 

Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ

 

Нөгөө залуу чинь бэлгэвчгүй байвал яах уу?

-Миний цүнхэд байгаа.Тэр чинь хүний хэрэглээ болохоос хүйтэн мэс биш.

-Монгол сайхан эмэгтэйд 21 шинж байдаг гэдэг. Танд хэд нь байгаа вэ?

-Бүгдбайгаа. Юу нь дутуу гэж. Хүн өөрийгөө илүү сайн мэдэхээс өөр хэн мэдэх вэ дээ. Хүнлэг, энэрэнгүй, тачаангуй гээд бүгд л байна. Надтай суусан эр хүн бол жаргана. Гэхдээ надтай маш зоригтой эрсууна.

-Ямар шаардлага тавина гэж?

-Хэтэрхий илэн далангүй байдлыг ойлгодог. Задгай хувцаслахаас минь ичдэггүй хүн л надтай ханилах байх даа. Ер нь энгэр задгай хувцаслана гэдэг задгайрч явахын нэр биш. Харин ч зарим нэг дуугүй хүн илүү явдалтай байдаг шүү. Дуугүй хүний доодох нойтон гэж үнэн байх шүү.

-Секс имижтэй дуучин байхын зовлон бий юу?

-Том алаг нүд, хөх харсаар байгаад зарим нэг хүн дууг минь анхаарч сонсохгүй байна уу даа гэж боддог. Бараг намайг харахаараа ор дэр нүдэнд нь харагдаад, дуучин гэдгийг нь мартаад байгаа юм биш үү. Хааяа имижээ өөрчлөх тухай боддог. Өмсч  зүүхдээ өөрөөр хандана гэсэн үг л дээ.

-Та энэ гартаа байгаа бөгжнүүдийг хаанаас хэдэн төгрөгөөр авч байв?

-Би бараг алт монет хэрэглээд байдаггүй. Энэ хоёр Италийн “Фүрле” фирмийн бөгжнүүд, хоёулаа нийлээд 700-гаад доллар байх. Японд байхдаа л авсан юм.

-Бэлэвсэн эмэгтэй хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг гэдэг шүү дээ?

-Тийм үү. Надад гоё дэгжин харагддаг болохоор л зүүдэг юм. Хар л даа, өөр хуруунд минь болохгүй байна шүү дээ. Гэтэл зүүмээр байдаг.

-Та өөрийгөө гадаадын кино жүжигчдээс хэнтэй илүү адилтгах вэ?

-Багаас минь намайг Сандра гэж дууддаг байсан. Одоо болохоор “Зөрүүд эрийг номхтгосон нь” кинонд гардаг Орнелла Мүти.

-Таныг залуучууд амтлаг бүсгүй гэх юм?

-Амталсан хүмүүс нь мэдэж байгаа юм байлгүй дээ. Амтлаг гээд хэлчихвэл хүмүүс амталж үзэхийг л бодох байх даа. Би тэгж өөрийгөө дэвэргэмээргүй байна л даа. Би ямар амттан биш. Хүссэн залуудаа л амтлуулахыг хүснэ.

-Хүссэн залуу гэж хоёр удаа хэллээ, тэр ямар залуу байх бол?

-Тодорхой хэмжээний биерхүү, өндөр байх ёстой. Нэг тийм гижиг хүргэсэн оньсого шигзалуучуудбайдаг.

-Урлагийнхан дунд гижиг хүргэсэн оньсого шиг залуу гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Миний гижгийг хүргэсэн залуубайгаа. Та нар мэдэж байгаа шүү дээ.Гэхдээ энэ бүгд миний л бодол, миний амьдрал шүү.

Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь

Continue Reading
Холбоотой мэдээ
1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэл

  1. Bablofil

    2017-05-20 at 00:44

    Спасибо, отличная статья.

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top