Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Сүхбаатар аймгийн АН, МАН-ынхан хамтарч ажиллахаар болжээ

Улс төр

Сүхбаатар аймгийн АН, МАН-ынхан хамтарч ажиллахаар болжээ

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтайгаас нэг суудал нь маргаантай, долоон сарын турш эзэнгүй байсан юм.

Аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумын дахин сонгуульд Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Ардын намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байв.

Харин өнгөрсөн бямба гаригт хоёр намын төв аппаратын төлөөлөл оролцсон өргөтгөсөн хуралдаанаар зөвшилцөлд хүрчээ.

Ингэснээр П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан нам 17, Ардын нам 16 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж, энэ сарын 31-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахаар товложээ.

Иймд Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн улс төрийн суултаа зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top