Олны танил

“The Voice of Mongolia”шоуны ялагч Ц.Энгүүн шагналаа гардан авлаа

“Монгол ТВ” Монголд анх удаа зохион явуулсан дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоу өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай өндөрлөж ялагчаа тодруулсан билээ. Үзэгчдийн дийлэнх саналаар шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн оролцогч Ц.Энгүүн тус шоуны ялагч болж олныг баярлуулсан юм.

Өнөөдөр түүнийг “Монгол ТВ”-ийн байранд аав ээжийнхээ хамт хүрэлцэн ирэхэд тус телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ ялагчийн батламжийг гардуулж өглөө.

Түүнчлэн дэлхийд алдартай “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрхийг бэлэглэсэн бол “Моннис Моторс”-ынхон “Nissan Qashqai” маркийн час улаан автомашины түлхүүрийг гардууллаа.

Дэлхийн 63 улсад зохиогддог тус шоуны ялагчид тухайн улсад төлөөлдөг “Universal Music Group”-ийн компаниудтай цаашид хамтран ажиллах гэрээ байгуулдаг байна. Тиймээс тус группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close