Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

ЛАЛ ШАШИНТ АФГАНЧУУДЫГ МОНГОЛД СУУРЬШУУЛАХЫГ ДЭМЖИХЭЭР БОЛОВ

Но-той хүн

ЛАЛ ШАШИНТ АФГАНЧУУДЫГ МОНГОЛД СУУРЬШУУЛАХЫГ ДЭМЖИХЭЭР БОЛОВ

Нэгэнтээ манай олон улсын нэртэй тоймч Ш.Гантулга хаана лалын шашин байна тэнд терроризмын аюул заавал байдаг гэж сануулан хэлж байсан билээ. Тэгвэл, иргэний дайн, олон улсын терроризмын голомт болсон Афганистан, Сириэс олон мянган дүрвэгсдийг суурьшуулах асуудал дээгүүр түвшинд яригдаж, шийдэгдэхэд ойрхон байгаа гэсэн мэдээлэл байна.

Энэ бодлогыг АНУ болон олон улсын байгууллагуудын зүгээс явуулж байгаа гэдгийг судлаач Д.Баярхүү энэ оны 2 дугаар сард “Ийгл ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа батлан хэлсэн байдаг. Тэрээр уг ярилцлагадаа “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв Сириэс 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?” гэж хэлж байжээ.

Тэгвэл, Монголын улс төрийн хүчнүүдээс МАХН, дарга Н.Энхбаяр Афганистаны шашин хоорондын дайны улмаас дүрвэж байгаа лалын Шийт урсгалын афганчуудын асуудлыг дэмжихээр болсныг тус намын гишүүд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Афганистанд 7-8 сая шийт шашинт Хазара нар амьдардаг бөгөөд тэд лалын Суннит урсгалынхантай байнга зөрчилдөөн, дайн тулааны нөхцөлд байдгийн улмаас Европ, Америк, Австрали руу олон мянгаараа дүрвэж байгаа ажээ.

Гэхдээ олон мянган дүрвэгч афганчуудыг суурьшуулах нь Монголд их эмзэг асуудал, улс төрчид тэр болгон хөндөж зүрхэлдэггүй, монголын ард түмэн дэмжихгүй учир “Дэлхийн монгол угсаатнууд”-ыг нэгтгэх ариун үйл хэрэг нэрээр Монгол Улсын “Харъяатын тухай” хуульд өөрчлөлт оруулж, улмаар Монголд гадны иргэдийг суурьшуулах асуудлыг шийдэхээр зэхэж байгаа гэсэн мэдээлэл байна. Анх ийм санаачлагыг Ц.Элбэгдорж гаргаж, хууль батлуулахаар оролдож байжээ.

2016 оны 2 дугаар сард ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх зорилгоор “Иргэний харьяаллын тухай” хууль санаачилж УИХ-д өргөн барьсан байдаг. Гэтэл энэ хуулийн төслөөр дэлхийн монгол” нэрээр Афганыдүрвэгчдийг Монголд олноор суурьшуулах, мөн, өвөр монгол нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломжтой байсныг хэвлэлээр мэдээлж, азаар УИХ энэ хуулийн төслийг буцаасан байна.

Гэвч сүүлийн энэ санаархлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасарсангүй. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил давхар харяаллын тухай хуулийн төсөл санаачилж байгаа бөгөөд үүнийгээ дэлхийн монголчуудын хүсэл шаардлага гэж сурталчилж явна. Ц.Мөнх-Оргилын энэ үйлдэл нь Монголын иргэдийн хүсэл зориг бус, харин хилийн чанадын захиалга, нөлөөлөл гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Ийм ч учраас “Дэлхийн Монголчууд” нэрээр монголчуудын элгэн саднаа гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж монголчуудтай холбоогүй, харь угсаатнууд, жишээ нь солонгос, балба, турк, афганы хазара зэрэг угстаатнуудыг Монгол угаатан гэж ойлгуулаад, тэдэнд Монгол улс газар нутаг өгч суурьшуулах ёстой гэсэн суртал ухуулга ихээхэн газар авч байна. Жишээ нь, Солонгосоос гаралтай Мүүнийхэн ийм зүйл сурталчилж, “Дэлхийн монголчуудын энхийн их наадам” гэгчийг 2011 онд Монголд хийж байв. Энэ бүхний ард нэг л зүйл бий. Тэр бол мөнгө, мөнгөнөөс болж эх орон, ард түмнээ золиослоход бэлэн шуналт улс төрчид. Н.Энхбаярын үйлдлүүд ийм л зүйлтэй холбоотой байдаг.

Эцэст нь хэлэхэд хазара нар бол Афганистан нэг томоохон угсаатан, иран хэлт ард түмэн юм. Хазара нар мянган мянган жил Афганд суурьшин амьдарсаар ирсэн ажээ. Хазара нар Чингис хааны байлдан дагууллын үеэр Монголын армийн эсрэг маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул олноор хядагдан хохирсон байдаг. Хожим энэ нутгийг монголчууд эзлэн суухад зарим монголчууд нутгийн ард түмэнд уусаж, монголчуудын овог, газрын нэр ус үлдсэн ажээ. Хазара нар Афганы бусад усгаатантай ихээхэн зөрчилтэй байдаг. Гэхдээ энэ нь тэний монгол төрхтэйгээс болсон бус, харин Ираны талыг баримтлагч Шийт шашинтан, нөгөөдүүл нь Саудын Арабын талыг баримтлагч бөгөөд Сунни урсгалын шашинтан гэдгээс голлон шалтгаалсан ажээ. Жишээ нь, хазар нартай угсаа нэг, иран хэлт Аймак хүмүүс лалын Сунни урсгалынхан учир Афганы бусад угсаатантай зөрчил бага байдаг.

 

Хазара нар уламжлалт Шийт шашныхаа Ашура баярыг тэмдэглэж байгаа нь

Сирид шашин нэгт Ерөнхийлөгч Башар Асадын талд тулалдаж буй Хазар дайчид

О.Алтан

 

Зургийн эх сурвалж: https://www.facebook.com/munkhbayar68?hc_ref=NEWSFEED&fref=nf

1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэл

  1. Лофе

    2017-05-22 at 10:07

    Хөөрхий дөө Яасан ядарсан пиар вэ? Энхбаярыг Ганбаатарыг муулах гэсэн ухаантай юм биз дээ АН яасан их ядраав дээ Айхлаар аргалч хөдлөөд л Афганаас ч цочоод байна уу

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top