Бусад хүмүүс

Үргэлж халзан репперд юу тохиолдов

“Mc collection” хамтлагийн рэппер MB залуусын дунд чамгүй амжилттай хит болсон олон дуунуудтай реппер билээ. Тухайлбал Усан хулгана, Эцсийн удаа, Тэр охинд зэрэг олон дуунууд нь одоо хэр нь залуусын сонсох дуртай дуунууд юм. Түүний зарим нэг дуунууд нь өнөөгийн нийгэм дэх хурцадсан асуудлыг хөндсөн байдгаар онцлогтой. Дашрамд дуулгахад сонсогч фэнүүддээ 6-р сарын 2-ны өдөр “Залгилая” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд нэгэн үдшийг хит болсон дуунуудтайгаа сонсогч залуусынхаа хамт кайфтай өнгөрөөх гэж байгаа аж. Харин залуус түүний дууг өөрөөс илүү сайн мэдэх бөгөөд гадуур явахад өөрийг нь тэр бүр хүмүүс таниад байдаггүй гэдэг. Ийн өөрийн өвөрмөц дуу хоолой, үглэх чадвараараа сонсогч түмнийхээ чихэнд хоногшсон реппер залуу саяхан манай папарацци дуранд өртсөн юм. Тэрээр цэцгийн дэлгүүрээс сонгож ядан хамгийн сайхан гэсэн цэцэг аван сандрангуй гарч одов. Эр хүн цэцэг авна гэдэг нь ямар нэг зүйл тохиолдсоны илрэл. Түүнд ямар баярт үйл явдал тохиолдов…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close