Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Б.Бат-Энэрэлийн анхны цомог гарчээ

Бусад хүмүүс

Б.Бат-Энэрэлийн анхны цомог гарчээ

Д.ОЮУН

Цангинасан цээл хоолой, нухацтай хэлж буй үгээрээ олны хайрыг татсан бяцхан авъяастан Б.Бат-Энэрэл уран бүтээлийн анхны цомгоо өлгийдөн авчээ.
Тэрээр саяхан телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ “Хамаагүй ярьж болохгүй шүү” гэдэг заавчирлгаа авсан байгаа юм. Түүнийгээ эвлэгхэнээр олон түмэнд дуулгах нь тэр. “Би юм ярьж болохгүй юм байна л даа” гээд л хээвнэг хэлж орхив. Зүггүй хүү бас тэрүүхэндээ үймүүлсээр. Түүний эрэгтэй багш, МУГЖ С.Батсүх “Шууд явж байгаа шүү. Эмээ бас харж байгаа” гэж сануулсан ч тоосонгүй. Олны хайрыг татсан бяцхан хүү:

Дууг минь сонсдог ард түмэнтэй хүндээ би,

Дуулахыг минь заадаг эрэгтэй багштай хүндээ би

Асран хүмүүжүүлэх эмэгтэй багштай хүндээ би

Гараас минь хөтөлдөг эмээтэй хүндээ би

Хүүдээ хайртай ээжтэй хүндээ би хэмээн хэвлүүхэн шүлэглэж байлаа.

“Цагдаа, лам, дуучин” болох чин хүсэлтэй жаахан хүүгийн хүсэл биелэх болтугай гэж ерөөх зон олны хайр хүндэтгэл түүнийг хязгааргүй огторгуйд хөвөх мэт болгодог болов уу. Тэрээр лам болохын тухайд “Хэл амтай хүмүүсийг эрүүл болгоно” гэж байв. Ер нь л энэ хүүг ер бишийн далд авъяастай гэх яриа гарсаар байна. Амнаас ам дамжин ярьж байгаа эл яриа нь хүүгийн хэлж буй үг, хийж байгаа үйлдэл нь тийм сэтгэгдэл төрүүлдэг байж болох бизээ.

Дашрамд дурдахад, Гоц авъяастай гээд хэлчихвэл буруудахгүй түүнтэй уулзах хүсэлтийг Оросын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын ялагч тавьжээ. Энэ мэтчилэн ер бишийн авъяастай бяцхан дуучныг минь гадна, дотны зөн билэгтнүүд сонирхоод эхэлсэн бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top