Бусад хүмүүс

Хүзүүний арьсанд “халтай” хамгийн муу зуршлууд болоод хэрхэн арчлах вэ?

Сайн уу. Энэ сайтад орж хүмүүсийн асуудлуудыг уншиж байснаас биш өөрт болж буй байдлыг бичнэ гэж бодсонгүй. Би нь эрэгтэй, эхнэр 2 хөөрхөн үр зулзагатайгаа амьдардаг. Одоо шууд гол асуудалдаа оръё.

хнэр бид 2 сая зодолдож зодолдож эхнэр ээж рүүгээ явчихлаа. Хадам ээж эмнэлэгт хэвтэж байгаа. Гол асуудал нь би нь баахан гөвүүлж маажуулж нүдэндээ бага зэргийн теннтэй, нүүрэндээ маажууртай, бие бол барсан хэвнэгт баатар шиг эрээн мяраан амьтан байж байна. 2 хүүгээ унтуулчаад бичиж байна.

Эмэгтэй хүн болохоор нь зодож чадахгүй юмаа. Уурандаа харин 2 алгадсан нүүр самардаад толгой түрүүгүй цохиод байхаар нь. Эр хүн байж доожоогүй гэж бодож магадгүй. Эсрэгээрээ би нь 1.80 өндөртэй хурдан шаламгай, эрчүүдтэй бол нудрага зөрүүлэхдээ айж агшиж үзээгүй ээ. Хайртай тулдаа л ингэж тэвчиж, хайртай тулдаа л үр хүүхдээ өнчрүүлэхгүй юм шүү гэж бодсоор. Би багаасаа эцгийн хайр халамж гэж үзээгүй ээ.

Том хүү хувийн гайгүй сургуульд явдаг. Харин би сүүлийн хэдэн жил хувиараа ажил хийсэн хийгээгүй 2-н хооронд явж багыгаа гэртээ харж хоол, гэрийн ажлаас салахгүй л байна. Өнөөдрийн гол асуудал нь нохойны хоол шиг юм хийлээ гэснээс болж маргалдаж асуудал хурцдаад ийм болчихоод л сууж байна. Хадам ээжийн эмнэлэгийн хоолтой цуг өөрсдийн хоолоо хийсэн юм. Будаагаа амталсангүй хогийн юм хийлээ гэснээс болоод…

За за толгойд эсэн бусын юм бодогдоод нервтээд эргүүтээд байна. Та бүхэн санаа оноогоо хуваалцаарай…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close