Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Энэ сонгуулийг тэд удирдана

Улс төр

Энэ сонгуулийг тэд удирдана

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд нэг сар, хоёр хоногийн хугацаа үлдлээ. СЕХ энэ сарын 27-нд М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга гуравт нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Ингээд сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-наас 24-нийг дуустал үргэлжлэх юм.
Тиймээс намууд сонгуулийн бэлтгэлээ хэдийнэ хангажээ.
МАН. Эрх баригч намын Сонгуулийн штабыг Элчин сайд С.Баяр удирдах нээ гээд хэсэг шуугисан. Гэхдээ тэр саяхны нэгэн хэвлэлд ярихдаа “…Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэсэн. Энэ үнэн. Хэдийгээр Монгол төрийн бүх эрх мэдэл намд нь төвлөрсөн ч төрийн тусгай албанд зүтгэж байгаа энэ хүн сонгууль удирдаж болохгүй гэдгийг хуулиар тогтоосон. Гэсэн хэдий ч 2005 оноос хойш энэ нам С.Баяргүй сонгуульдаж үзээгүй гэхэд болно. Ерөөсөө л МАН-ын сонгуулийн зүг чигийг заагч нь С.Баяр юм.
Гэхдээ албан ёсоор бол МАН-ын Сонгуулийн штабыг намын генсек Д.Амарбаясгалан удирдана. Тэрээр мөн нэр дэвшигч М.Энхболдын  Ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн Д.Амарбаясгалангийн хувьд хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгааны PR зэргийг давхар хариуцаж буй ажээ. Түүнчлэн Штабын дэд даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллах юм байна.
МАХН. Энэ намын буюу нэр дэвшигч С.Ганбаатарын Сонгуулийн штабыг Монгол Улсын Шадар сайд асан,  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар удирдана. Харин Ерөнхий менежерээр нь МАХН-ын генсек Э.Эрдэнэжамьян, Хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгааг МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга хариуцан ажиллах юм байна.
АН. Сөрөг хүчний хувьд Сонгуулийн штабыг намын дарга С.Эрдэнэ даргалж, Х.Баттулгын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах юм байна. Хэвлэл мэдээлэл, сонгуулийн PR-ыг АН-ын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан Нарийн бичгийн дарга О.Магнай хариуцна гэсэн мэдээлэл байна.
Б. Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top