Сайн хүн

Чойбалсан хотын засаг дарга Ерөнхийлөгчийг МУУЛАХГҮЙ байх УРИАЛГА гаргажээ

 Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр “Эерэг хандлага бий болгох” уриалга гаргажээ. Уриалгад төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахгүй байх, цахим хуудас ашиглан гутаан доромжлохгүй байхыг Чойбалсан хотын иргэдэд хандан уриалжээ.


ЭРГЭН САНУУЛАХАД: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр өнгөрөгч оны аравдугаар сарын 19-нд “Удмын сангаа хамгаалахыг уриалах тухай” захирамж гарган

 “Шууд болон алсуур цус ойртолтоор урьдчилан сэргийлэх, ургийн доторх гэрлэлтийг зогсоох, монгол хүний генийн сан, удмын санг хамгаалах зорилгоор шинээр гэр бүл болох иргэдийг ургийн овгийн буюу удам угсааны холбоо хамаарлыг тогтоох удамзүйн шинжилгээнд хамрагдахыг уриалсугай” хэмээн Чойбалсан хотын иргэдийг идэвихтэй оролцохыг сануулж байсан удаатай.

                                                     

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close