Олны танил

Брэд Питт, Леонардо ДиКаприо хоёр хамтарчээ

Квентин Тарантино кино хийж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жилээс гарах болсон. Тарантино алуурчин Чарльз Мэнсон болон 35 хүний аминд хүрсэн түүний “Гэр бүл” гэх бүлэглэлийн талаар кино хийж байгаа гэж мэдээлж байсан билээ. Алуурчид найруулагч Роман Поланскигийн жирэмсэн эхнэрийг хөнөөсөн аж. Тэгвэл Тарантино “Би алуурчдын тухай кино хийхгүй. Миний бүтээлд 1960-аад оны Холливуд гарна. “Холливудад нэгэн удаа” гэх нэртэй” гэж ярьжээ. Киноны гол дүрд Тарантиногийн дуртай жүжигчид болох Брэд Питт, Леонардо ДиКаприо хоёр тоглож байгаа аж.

Ямартай ч Тарантино алуурчин Чарльз Мэнсоны талаар биш түүний амьдарч байсан үеийн Холливудыг харуулсан кино хийх нь ээ. Брэд, Леонардо нар өмнө нь Тарантиногийн кинонд тоглож байсан, хайртай жүжигчид нь билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close