Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

МХБХ түүхэн амжилт гаргасан хөлбөмбөгчдөө урамшуулав

Мэдээ

МХБХ түүхэн амжилт гаргасан хөлбөмбөгчдөө урамшуулав

ААШТ-д анх удаа оролцсон ч чансаа өндөр багуудыг буулган авч шилдэг наймт үлдэж түүхэн амжилт гаргасан, залуучуудын футзалын шигшээ багийг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар уулзаж баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын статистикаар одоогоор хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ багт МХБХ-ны ерөнхийлөгч баг тамирчдад урамшуулал олголоо. Тэр дундаа гурван үеэрээ Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж буй С.Эрдэнэ-Очирыг онцлон “Манай улсын футзалын өнгийг тодорхойлж, арга барилыг бий болгосон шилдэг дасгалжуулагч” болохыг дурдлаа.

С.Эрдэнэ-Очир шигшээ багийнхаа амжилтыг ахиулан бусад дасгалжуулагчдад ихээхэн үлгэр дуурайлал болж байгаад баяр хүргэв. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийн залуусыг төрүүлж өсгөсөн эцэг эх, сурган хүмүүжүүлсэн анхны багш дасгалжуулагч нар болон бүх клубүүдэд гүн талархал илэрхийллээ. Мөн футзалын шигшээ багийн том амжилтад “Дуулиан 2020” тэмцээн нөлөөлснийг дурдаж, ерөөс бидний энэ бүх амжилт “Нэг баг – Нэг зорилго” уриалга дор нэгдсэн, санаа нийлсэн олон талт оролцооны ач тус гэдгийг хэлэв.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top