Олны танил

Анжелина Жолигийн халаттай селфи цацагджээ

Жүжигчин Анжелина Жоли, Эль Фаннинг нарын банны халаттай селфи зураг цахимаар цацагджээ. Тэд хамтдаа Диснейн “Малефисент-2”-т тоглож байгаа аж. Энэхүү бүтээлийн эхний анги нь 2014 онд дэлгэцнээ гарсан билээ. Кино амжилттай болж, “Walt Disney Pictures” компани бүтээлийнхээ үргэлжлэлийг хийхээр шийджээ.

Киног 2019 онд бэлэн болгохоор төлөвлөж байгаа ч ямар үйл явдал өрнөх нь нууц байгаа аж. “Малефисент”-ын гол дүрийг бүтээсэн 42 настай Анжелина Жоли зураг авалт эхлэх гэж байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард ярьж байсан юм. Харин “Walt Disney Pictures” албан ёсны ямар ч мэдээлэл гаргаагүй байсан билээ.

Тэгвэл киноны албан бус кадрууд жүжигчин Эль Фаннингийн “Инстаграм”-д тавигдаж эхэлжээ. Залуу жүжигчин Эль Фаннинг нь кинонд Аврора гүнжийн дүрийг бүтээж байгаа гэнэ.

Анджелина Джоли в банном халате на первом кадре со съемок «Малефисенты-2»

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох

Close
Close
Close