Олны танил

Николь Кидман юуны учир гундав

Кино ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг 50 настай Николь Кидманы хөгширч, зүс царай нь гундсан зураг цахимаар явах болжээ. Үсээ богино болгож, өвдсөн гэмээр царайтай гудамжаар алхаж яваа Николийн зургийг харсан фэнүүд нь гайхсан байна. Тэгвэл жүжигчин шинэ дүрийнхээ төлөө ийнхүү өөрчлөгдсөн бололтой. Тэрбээр найруулагч Карин Кусамагийн “Сүйтгэгч” кинонд тоглож байгаа аж.

Николь мөрдөгч бүсгүй Эрин Беллийн дүрийг бүтээж байгаа гэнэ. Жүжигчин хамгийн сүүлд “Killing of a Sacred Deer” кинонд тоглосон билээ. 50 настай тэрбээр энэхүү киноны нэг хэсэгт нүцгэнээрээ гарч олныг гайхшруулсан юм.

Николь Кидман

никол кидман 2018 зурган илэрцүүд

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close