Олны танил

Пенелопа Крузын гоо үзэсгэлэнг бишрэв

Лос-Анжелест “American Crime Story” цувралын хоёр дахь хэсгийн нээлт болжээ. Теле драмд алдарт “Versace” загварын ордныг үүсгэн байгуулагч Жанни Версачег хөнөөсөн хэргийн талаар өгүүлнэ. Цувралын гол дүрийг бүтээсэн Пенелопа Круз, Рики Мартин, Даррен Крис зэрэг алдартан нээлтэн дээр иржээ. Тэдэн дундаас 43 настай жүжигчин Пенелопа Круз гоо үзэсгэлэнгээрээ бусдыг бишрүүлж байсан талаар Холливудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Донателла Версачегийн дүрийг бүтээсэн Пенелопа хилэн даашинз өмсч, алмаазан шигтгээтэй ээмэг зүүсэн нь үс засалттай нь гайхалтай хосолж байжээ.

“American Crime Story” цувралын хоёрдугаар хэсэг энэ сарын 17-ноос дэлгэцэнд гарах юм. Киног алдарт “Versace”-г үүсгэн байгуулагчийг алагдсанаас хоёр жилийн дараа буюу 1999 онд гарсан Морин Ортын номоос сэдэвлэн бүтээжээ.

Пенелопа Крус

Пенелопа Крус с кастом сериала

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close