Бусад хүмүүс

Темза голын уснаас уусан жүжигчин комд оржээ

Их Британийн жүжигчин, алдартай хөгжмийн зохиолч 37 настай Дариус Кэмпбелл саяхан “Fresh2o” брэндийн рекламны зураг авалтад оролцсон байна. Усыг цэвэршүүлж, шүүдэг төхөөрөмжийг рекламдаж байсан зураг авалтын үеэр алдаа гарчээ. Жүжигчин Темза голын уснаас хутган ууж байгаа хэсэг дээр саванд нь шүүлтүүр байрлуулахаа мартсан байсан аж. Үүнээс болж Дариус Кэмпбелл хордож эмнэлэгт хүргэгджээ. “Би бичлэгэндээ орчихоод ээжийнхээ төрсөн өдөрт явсан. Гэтэл бие муудсан” гэж жүжигчин залуу ярьсан байна.

Жүжигчинд тархины хаван болон бактерийн гаралтай менингит гэсэн онош тавьжээ. Тэрбээр комд орж, хэдэн цагийн дараа ухаан орон бие нь сайжирсан байна. Гэхдээ Дариус Кэмпбелл “Fresh2o” компанитай эргэн хамтран ажиллана гэжээ. Ус цэвэршүүлэх төхөөрөмж хамгийн их хэрэгтэй байгаа Африкийн иргэдэд уг бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажилламаар байна гэдгээ жүжигчин ярьжээ.

Дариус Кэмпбелл

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close