Олны танил

Скарлетт Йоханссон хайраа олжээ

Жүжигчин 33 настай Скарлетт Йоханссон энэ оны эхээр нөхөр Францын сэтгүүлч Ромен Дориакаасаа салсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй 35 настай Колин Жосттой үерхэх болжээ. Колин нь “Saturday Night Live” теле шоуны зохиолч юм. Скарлетт, Колин нарын хамт зугаалж яваа зураг сайтуудаар өмнө нь нийтлэгдэж байсан бол тэд саяхан Америкийн түүхийн музейн арга хэмжээнд хамт иржээ. Тэд бие биенийхээ эцэг эхтэй танилцсан гэнэ.

Жүжигчин бүсгүй “Yves Saint Laurent”-ын улаан даашинзаар гоёсон байжээ. Скарлеттын найз нь “People” сэтгүүлд ярихдаа “Тэд бие биедээ хайртай. Нэгнийхээ ажлыг ойлгож, хүндэтгэдэг хос. Скарлеттад тийм л залуу тохирно. Тэр зохиолчдыг их хүндэлдэг” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close