Энтертайнмент

Бага хэмжээний спирт хэрэглэх нь гадаад хэлээр ярих чадварыг дээшлүүлдэг

Архи, спиртийн төрлийн ундаа нь бидний эрүүл мэнд ,зан төрхөд  сайнаар,  муугаар  нөлөөлдаг талаар ихээр ярьж байгаа. Архины хор хөнөөл нь олон  судалгаагаар батлагдсаар байгаа.  Харин саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний спирт хэрэглэх нь гадаад хэлээр санаа зовохгүй ярих итгэл төрүүлдэг. Ингэснээр гадаад хэлний ярианы чадвар дээшилдэг гэсэн архины талын нэг сайн мэдээ гарсан байна. Спиртийн бага хэмжээгээр сайн  үр нөлөөтэй ч хэтрүүлвэл сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Бага хэмжээний  спирт агуулсан ундааг хэрэглэх нь гадаад хэлээр ярих чадварыг дээшлүүлдэг гэсэн сэдэвтэй  Английн 『Journal of Psychopharmacology сэтгүүлд нийтлэгд 10 сарын дугаарт нийтлэгджээ.

Судалгааны багийнхан туршилтаа Орландын Маастрихт их сургуульд  явуулсан байна. Туршилтанд Орланд хэлийг сурч байгаа Герман 50 оюутныг сонгон хамруулжээ.

Ингээд бага хэмжээний спирт нь гадаад хэлээр ярих чадварт хэрхэн нөлөөлж байгааг туршиж үзсэн байна.

Эхлээд туршилтанд хамрагдсан хүнийг 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэг нь спирт хэрэглээгүй А бүлэг , Спирт бага хэмжээгээр хэрэглэсэн Б бүлэг болгожээ.

Спиртийн хэмжээг хүн тус бүрт биеийн жинд нь харьцуулж тогтоосон байна. Жишээ нь 70 настай эрэгтэй бол биеийн жингийн 5% буюу ойролцоогоор 460мл пиво байхаар тус тус тохируулан боджээ.

Ингээд бага хэмжээний спирт агуулсан ундааг хэрэглүүлж ,  дараагаар  Орланд хэлээр яриулж үзжээ. Шүүгчээр Орланд 2 хүнийг сонгож хүн тус бүрийн ярианы чадвар, хэлний аялга ямар байгааг дүгнэхийг даалгасан байна.

Туршилтын үр дүнгээр А бүлэг нь Б бүлэгтэй харьцуулахад ярианы чадвар сайн гэж гарчээ. Ялангуяа ярианы дуудлага, аялгын хувьд 2 бүлгийн хооронд нилээн ялгаа гарсан байна. Дүгнэлтээр  бага хэмжээний спиртийн агууламж орсон ундааг  хэрэглэх нь гадаад хэлний ярианы аялга, дуудлагыг сайжруулдаг болох талтай гэж гарчээ.

Гэхдээ энэ нь  спиртийн хэрэглээ, гадаад хэлний чадварыг хоорондын хамаарлыг судалсан анхны судалгаа билээ. Liverpool их сургуулийн сэтгэл судлал, нийгэм эрүүл мэндийн судалгааны Inge Kersbergen профессор  бидний туршилтаар бага хэмжээний спирт хэрэглэх нь хоёрдогч хэлээр ярих чадварыг дээшлүүлдэг гэж гарсан. Энэ талаар  2 оос дээш хэлтэй хүмүүсээс асуулга авахад судалгааны үр дүнд итгэж байна гэж хариулсан.

Харин судалгааны багийн гишүүд болох Fritz Renner, Jessica Worthmann нар бидний туршилтын үр дүнгээр гадаад хэлээр ярихад бага хэмжээний спирт нь сайн нөлөөтэй гэж гарсан. Гэхдээ цаашид  энэ төрлийн судалгаа хийх  шаардлагатай гэж үзэж байна. Учир нь  спиртийн хэрэглээг хэтрүүлэх нь ой тогтоолт, анхаарал, асуултанд зөв хандах ур чадвар , танин мэдэхүйн үйл ажиллагаа буурдаг гэсэн яриа байдаг шүү дээ. Магадгүй өчүүхэн бага хэмжээ нь ч ямар ч үр нөлөөгүй байх талтай. Цаашид энэ талаар гүнзгийрүүлэн судлах шаардлага гарч байна гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close