Олны танил

“Харри Поттер” нүцгэлжээ

Харри Поттерын дүрээр алдаршсан 28 настай жүжигчин Дэниел Рэдклифф чармай нүцгэлжээ. Тэрбээр нүдний шилтэй жаалхүүгээс өөр дүр бүтээж чадна гэдгээ харуулахыг хүсдэг нэгэн. Дэниел 2008 онд “Эквус” жүжигт өөрийгөө арай өөрөөр харуулж чадсан гэдэг. Гэхдээ л өсвөр насны хүүхдийн дүр байжээ. Харин Харри Поттероос ялгаатай нь Дэниел уг жүжгийн зарим хэсэгт нүцгэн тоглосон байна.

Тэгвэл Дэниелийн тоглосон шинэ кино “Жунгли”-гийн зураг цахимаар явах болжээ. Зураг дээр Дэниел Рэдклифф, Жоэл Жексон, Алекс Расселл нар нүцгэн байгаа юм.

“Харри Поттер” энэ кинонд дүр бүтээхийн тулд их турах хэрэгтэй болсон тухайгаа ярьжээ. Тэрбээр 2-3 өдөр юу ч идэлгүй байж байгаад зураг авалтдаа орох үе ч байсан гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close