Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Төрөх эмнэлгүүдэд сүүний банк байгуулна

Бусад хүмүүс

Төрөх эмнэлгүүдэд сүүний банк байгуулна

Сүүлийн үед хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн хуурай сүүгээр хооллох нь ихэсч бараг энгийн үзэгдэл болоод байгаа. Эхийн сүүгээр хооллолт 2010 онд 66 хувьтай байсан бол гурван жилийн дараа 47 хувь болтлоо буурчээ. Харин хүүхдийн сүүн тэжээлийн импорт эсрэгээрээ 394 тн байснаа ганцхан жилийн дотор 758.2 тн болж хоёр дахин өссөн байна. Тиймээс хуурай сүүний хэрэглээг багасгаж, эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүний банк байгуулахаар болсон билээ. Уг хуулийн хэрэгжилт долдугаар сарын 1нээс эхлэх бол сүүний банкыг энэ онд багтаан байгуулах аж.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад сүүгээ хандивлах хүсэлтэй эхэд сүү хийх тусгай зориулалтын савыг хөхний саалтуурын хамт өгдөг. Нэг эхээс 300 млээс нэг литр хүртэлх хэмжээний сүү авдаг. Ийм сүүг хасах 20 хэмд гурван сар хүртэлх хугацаагаар хадгалах боломжтой. Хүүхдэд өгөхийн өмнө 62.5 хэмийн халуун усанд хөөрүүлэх хэмжээнд хүртэл халааж, нян бактерийг нь устгаж хэрэглэдэг.

Хүүхдийн хуурай сүүний зар сурталчилгааг зогсооно

Харин манай улсын хувьд эхний ээлжинд ачаалал ихтэй нэг төрөх эмнэлэгийг сонгож сүүгээ хандивлах эхчүүдийг хэд хэдэн шинжилгээнд заавал хамруулна. Тодруулбал, хүний дархлал хомсдолын вирус, Тэсийн лимпотрофик вирус, элэгний С, В вирус, тэмбүүгийн шинжилгээг өгөх юм. Мөн ямар нэгэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн,болон архи, тамхи тогтмол хэрэглэдэггүй байх ёстой аж. Ингээд энэ ажил үр дүнтэй байвал төрөх эмнэлэгүүд хүүхдэд хуурай сүү өгөхөө зогсоож, элдэв сурталчилгаанаас ангижирна. Мөн хүүхдийн хуурай сүүний зар сурталчилгааг зогсоож, дэлгүүрийн урамшуулал хямдралыг хориглохоор болсон.

Тиймээс эхийн сүүний банкыг ямар үе шаттай байгуулж, эхчүүдийг хэрхэн оролцуулах эсэхийг Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Ганзоригоос тодрууллаа.

-Сүүний банкийг хэрхэн байгуулах вэ?
-Эхний ээлжинд төрөх эмнэлгүүдэд байгуулж, зөвхөн эмнэлэгт байгаа хүүхдэд өгөхөөр төлөвлөөд байна.

-Сүүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх үү?
-Эхийн сүүний нөөцийн банк нь мөнгө хадгалдаг банк биш юм. Сүү хэрэгтэй байгаа нялх хүүхдэд өгөх эхийн сүүний нөөц бүрдүүлэх ажлыг эхийн сүүний нөөцийн банк гэж ойлгож болно. Сүүгээ хандивлах хүсэлтэй эхчүүд хэд хэдэн шинжилгээ хийлгэж, хүүхдэд өгөхөд аюулгүй гэсэн тохиолдолд сүүг нь тусгайлан бэлдсэн зориулалтын саванд хийж хөргөгчинд хадгална. Ийм зарчмаар сүүни нөөц бүрдүүлэх юм. Нэмж хэлэхэд ямар ч үнэ төлбөр байхгүй.

-Төрөх эмнэлэгт ихэвчлэн нярай хүүхэд байдаг. Хөргөгчинд хадгаласан сүү өгч болох юм уу?
-Эхийн сүүг 30 хүртэл хоног хадгалж болдог. Ямар нэг зуух, цахилгаан хэрэгслээр халаах бус өөрөөр нь тодорхой хэмийн буцалсан усанд хийж хөхнөөс гарахтай адил хэмжээний халуун болгож хүүхдэд өгөх юм. Хамгийн чухал нь хандивлагч эх шаардлагатай бүх төрлийн шинжилгээ хийлгэх ёстой. Тиймээс ямар ч эрсдэл гарахгүй.

Хандивлагч эхчүүдийг шинжилгээнд заавал хамруулна

-Сүүтэй сүүгүй эхийг яаж ялгах юм бэ?
-Хүүхдээ хөхний сүүгээрээ хангалттай хооллодог болон хүүхэд нь сүүгээ бардаггүй эхчүүд өөрсдийн сайн дурын үндсэн дээр хандивлана. Тиймээс бид шалгах биш эхчүүд өөрсдөө сүүгээ хандивламаар байна гэх мэтээр хандана.

-Хүүхдийг зургаан сар хүртэл эхийнх нь сүү тэжээллэг байдаг бол бор хоолонд ороод ирэхээр өөрчлөгддөг гэдэг. Хүүхэд нь бор хоолонд орсон эхийн сүү нярай хүүхдэд таарахгүй байх?
Тэгэлгүй яахав, энэ бол чухал асуудлын нэг. эхний ээлжинд төрөх эмнэлэгт байгаа эхчүүдийн сүүг авах учир нярайд хурцдах ч юмуу ямар нэгэн асуудал гарахгүй. Харин цаашид хандивлагч эхийн сүүг хийсэн саван дээр нь хүүхдийнх нь сарыг бичнэ. Учир нь хүүхдээ нэг нас хүртэл нь эхийн сүүгээр хооллоно гэсэн хүн тухайн сартай тохирох сүүгээ авах боломжтой юм.

-Хүүхдээ хөхөөрөө хооллоогүй эхийг торгоно гэж байсан. Яаж торгох юм бол?
-Хүмүүс буруу ойлгоод байгаа юм. Ямар ч торгох асуудал байхгүй. Нийтээрээ хүүхдээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Учир нь эхийн сүүнд баялаг байдаг залгиур эсүүд нь биемахбодийг халдвараас сэргийлэх, дархлааны Тэсийг идэвхжүүлдэг бол, үүдэл эсүүд нь эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Мөн эмгэг төрүүлэгч нянгийн үйл ажиллагааг дарангуйлахаас гадна харшилд хариу урвал үзүүлэх үйлчилгээтэй байдаг. Иймээс хүүхдээ эхийн сүүгээр хооллох ямар чухал болохыг ойлгуулж, ажил болгон хэрэгжүүлж байгаа юм. Түүнээс биш хуурай сүүгээр хооллохыг хориглоогүй. Гэхдээ хуурай сүүг зөвхөн эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэнэ.

-Эмч, ажилчид өөрсдөө хүүхдийн найруулдаг сүү борлуулдаг газартай холбоотой байдаг. Ямар нэгэн байдлаар үүнийг сурталчилсан тохиолдолд арга хэмжээ авах уу?
-Зарим эмч худалдааны хамтрагч болсон байдаг. Тухайн бүтээгдэхүүнийг сурталчилж, борлуулсанаар тодорхой хэмжээний хувь авдаг. Энэ бол хүүхдэд ямар ч шим тэжээл байхгүй зүйлээр гэдсийг нь цатгах гэсэн арга. Мөн дөнгөж төрсөн нярай хүүхдэд найруулдаг сүү өгсөнөөр ходоодыг нь шууд гэмтээж байгаа хэрэг. Ииймээс хууль зөрчиж, ашиг сонирхлоо илүүд үзсэн эмчийг торгож, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ.

Г.Оюунтөгс

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top