Олны танил

Ирина Шейк нөхөр, охинтойгоо захаар явав

Модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар охинтойгоо Хэллоуиний баярын хулуу авч яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Энэ баяраар гэрээ янз бүрийн зүйлээр чимэх нь бага хүүхэдтэй айлд илүү тохиромжтой байдаг билээ. 31 настай Ирина Шейк, 42 настай Брэдли Купер нарын охин зургаахан сартай ч тэд Леягаа баярын өдрийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүсчээ.

Тэд гэр бүлийн “Underwood Family Farms” захаар явж, баярын уламжлалт чимэглэл хулуугаа авсан байна. Энэ зах нь алдартнуудын очдог газар гэдгээрээ онцлог. Иринагийн өмнө Ким Кардашьян хүүхдүүдтэйгээ “Underwood Family Farms”-д очжээ. Алдартнууд энэ захын намрын өнгө үзэмжинд нь татагдан очдог гэлцдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close