Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Согтуу залуу бүтэлгүй хайраас болж амиа хорлохоор завдсан байжээ

Бусад хүмүүс

Согтуу залуу бүтэлгүй хайраас болж амиа хорлохоор завдсан байжээ

-АМИНААС ҮНЭТЭЙ БЭРХШЭЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ-

Хаврын улиралд амиа хорлосон, амиа хорлохыг завдсан хэрэг ихээр гардаг талаар албаны хүмүүс хэлж байна. “Сэтгэлийн утас” зөвлөгөө мэдээлэл, сургалт судалгааны төвийн захирал, сэтгэлзүйч Б.НямааАмиа хорлолтыг улирал шилжих үйл явцтайгаар холбоотой үүсдэг бие организмын хямрал гэж хэлж болно. Өвлийн улирлаас хавар буюу урин дулааны улирал руу ороход хүний биед тэр байдалд дасан зохицох үйл явц явагддаг. Дээр нь бие махбод ядрах сульдах, юм хийхээс дургүй болох ийм шинж тэмдэг давхар илэрдэг. Энэ нь бие организм өөрөө цаг хугацааны өөрчлөлттэй холбоотойгоор давхар хямарч байгаа гэсэн үг.” хэмээн тайлбарласан байх юм.

Амиа хорлоход улирал нөлөөлдөг байж мэднэ. Гэвч шалгаан гээч нэг зүйл бий. Амиа хорлож буй иргэдийн шалтгааныг тогтоож үзэхэд дийлэнх олонх нь хайртай хүүхэн нь тоохгүй байх, эхнэртээ хаягдах, ажлаасаа халагдах, гэм хийсэн, хийсэн гэмээ үүрэхээс зайлсхийх, өвчин зовлон тусах гэх мэт байдаг гэх. Хүүхдүүдийн дунд бол эцэг эхтэйгээ ам муруйх, эцэг эх нь хүссэн зүйлийг нь хийлгэхгүй, хүсссэнээр нь байлгахгүй байна гэх мэт ялих шалихгүй өчүүхэн шалтгаанаар амиа гээхээр оролддог байх юм. Гэвч эцэстээ аминаас үнэтэй бэрхшээл гэж байдаггүй.

-ОН ГАРСААР 16 ХҮН АМИА ХОРЛОХООР ЗАВДЖЭЭ-

“Амиа хорлохоор завдаж байна”, “байшин дээр хүн гараад зогсчихсон байна” гэх мэт дуудлага мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгөхөөсөө өмнө онцгой байдлынханд мэдэгддэг. Аминаасаа уйдсан тэднийг тайвшруулж, аврах ажлыг тэд гүйцэтгэдэг болохоор тэр. Нийслэлийн онцгой байдлын албанд 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар амиа хорлохоор завдлаа гэсэн 16 дуудлага мэдээлэл ирсэний дагуу тэд авран хамгаалж ажиллажээ. Өөрөөр хэлбэл 16 хүн байшингийн дээвэр дээр гарч зогсоод үхлийг сонгох гэж байсан байх нь.Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар тэдний 13 нь том хүн, гурав нь хүүхэд байсан бөгөөд томчуудынх нь дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлох үйлдэл хийх гэж байжээ. Архи согтууруулах ундаа ууж биеэ захирах чадваргүй болсон хүн ямар нэгэн шалтаг өөртөө олж, түүнийгээ зөвтгөх гэж эл үйлдлийг хийхээр завддаг аж.

-ХАЙР СЭТГЭЛИЙН АСУУДЛААС БОЛЖ АМИА ХОРЛОХООР
ШИЙДСЭН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Хамгийн сүүлийн амиа хорлох гэсэн жишээг энд дурдая. Өнгөрсөн даваа гаригийн өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хорооллын 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцной байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход 24 настай согтуу иргэн амиа хорлох гэж байжээ. Аврагчид шуурхай ажиллаж есөн давхарын айлын цонхоор дээш гарч иргэний амь насыг нь авран хамгаалж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар бид мэдээллэсэн. Тухайн иргэнтэй ар гэрийхэн нь болон онцгой байдлын алба хаагчид удаан ярилцсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул огт ойшоохгүй байсан байна. Тиймээс аврагчид нууцаар айлын цонхоор орж, тухайн залууд мэдэгдэхгүйгээр араас нь очиж татаж авч буй нь бичлэг дээрээс харагдаж буй.

Амиа хорлохыг завдсан иргэдийг онцгой байдлын аваргчид авраад дараа нь учир шалтгааныг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Дээрх 24 настай залуугийн хувьд хайр сэтгэлийн асуудлаас болж хямарсандаа амиа хорлохоор завсан болох нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нь тодорхой болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Б.ЦЭЛМЭГ

MEDEE.MN

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top