Олны танил

Жуд Лоу шалиг залуу гэдгээ хүлээн зөвшөөрөв

Жүжигчин Жуд Лоу саяхны нэгэн ярилцлагадаа хүмүүс түүнийг чадвараараа биш царайгаараа л амжилт олсон гэж хэлдэгт эмзэглэж явдгаа хэлжээ. Тэрбээр “Би чинь эмэгтэй хүн биш шүү дээ. Гадаад төрхөөрөө л амжилт олсон гэвэл үгүй” гэсэн байна. Жүжигчин түүнчлэн шар хэвлэлүүд үргэлж түүний амьдрал руу өнгийж байдагт дургүй гэнэ. Гэхдээ Жуд эхнэрээсээ салж, олон хүүхэнтэй нэр холбогдон хүүхэд асрагчтайгаа хүртэл учир ургуулснаа үгүйсгээгүй аж.

Тэрбээр “Алдаа бол амьдралын нэг хэсэг. Хайртай хүмүүсээ их гомдоосноо мэднэ. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хэцүү биш. Харин бүх алдаагаа тээгээд цааш амьдрах нь илүү хэцүү зүйл. Тиймээс би юунд ч харамсдаггүй” гэсэн байна. Олон бүсгүйтэй үерхсэн талаараа Жуд Лоу “Би угаасаа тийм хүн. Тэгээд ч энэ чинь амьдралын л нэг хэсэг шүү дээ” гэжээ.

Тэрбээр мөн театраас урилга аваад бүх зүйлээ орхиж жүжигчин болохоор шийдэхэд нь хориглоогүй аав, ээж хоёртоо үргэлж баярлаж явдгаа хэлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close