Олны танил

Жерард Батлер осолд орж эмнэлэгт хүргэгджээ

Жүжигчин Жерард Батлер осолд орж, Лос-Анжелесийн нэгэн эмнэлэгт хүргэгдсэн талаар өнөөдөр “TMZ” сайт мэдээлжээ. Тэрбээр мотоциклоос унасан бололтой. Жүжигчний мотоциклийг автомашин мөргөсөн талаар гэрчүүд ярьсан байна. Тэд түргэн тусламж дуудсанаар Жерард Батлер эмнэлэгт хүргэгдэн очсон нь тэр аж.

Гэхдээ жүжигчний биед хөнгөн гэмтэл учирчээ. Эмч нар түүнийг гэртээ харихыг зөвшөөрсөн байна. Жүжигчин энэ долоо хоногт их ажилтай байгаа аж. Жерард гол дүрүүдийн нэгийг нь бүтээсэн “Geostorm” кино нээлтээ хийх гэж байгаа юм.

Өдгөө 47 настай Жерард Батлерыг бид алдарт “300”, “Атилла”, “Дуурийн хий үзэгдэл” зэрэг киногоор нь сайн мэдэх билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close