Олны танил

“Нууц материал”-ын Мюрдер Скалыгаа хазаж байжээ

1993 оноос 2002 оныг хүртэл дэлхийн улс орнуудыг байлдан дагуулсан АНУ-ын шилдэг цуврал бол “Нууц материал” билээ. Уг кинонд Холбооны мөрдөх товчооны ажилтан Фокс Мюрдер, Дана Скалигийн адал явдалтай, ээдрээ дагуулсан хэргүүдийг мөрдөж буй тухай гарна.

Түүнчлэн уг кино нь нийт арван цувралтай. Нэг цувралд нь 208 анги багтсан аж. Мөн ангиуд нь дотроо олон төрлийг агуулсан байдаг юм байна. Жишээ нь “шинжлэх ухааны, аймшиг, драма, нууцлаг, гэмт хэрэг, байгаль орчинтой холбоотой гэх мэт.

Ингээд та бүхэндээ энэхүү сонирхолтой цувралын тухай баримтуудаас хүргэе.

– Кино зохиолч Крис Картер “Нууц материал” киноны зохиолыг бичихээсээ өмнө “Surfer” сэтгүүлч сэтгүүлчээр ажиллаж байсан.

– Тэрбээр 3,7 сая Америк хүний харь гаригийнханд хулгайлагдсан тухай мэдээг уншсан. Үүний дараа уг киноны зохиолыг бичихээр шийдсэн.

– Жиллиан Андерсон Дана Скалигийн дүрд тоглохдоо 24 настай байжээ.

– Мюрдерийн утасны дугаар 555-0199 байдаг. Энэ нь Америкийн гоо сайхны бүлгэмийн дугаар аж.

– 2008 онд энэ кинонд ашигласан тайзны хэсгийг Смитсонианы үндэсний музейд хадгалсан.

– Дана Скалигийн нэртэй суваг нээгдэж байсан. Тур сувгийн Вин Скали гэдэг.

– Жиллиан Андерсон киноны зочид буудлын хэсэгт сэтгэл хангалуун байдаггүй. Учир нь тэрбээр хэлэхдээ Дэвидэд хазуулсан гэж байсан.

– Жүжигчин Виллиам Б Дэвис 20 жилийн өмнө тамхинаас гарсан. Гэвч энэ киноны зураг авалтын үеэр дахин тамхи татсан.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close