Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

ХЯТАДУУД ӨВӨРМОНГОЛ ИРГЭНИЙГ МОРЬТОЙ НЬ ДАЙРЧ ХӨНӨӨСӨН ЯВДАЛ ДЭЛХИЙ ДАХИНЫГ ЦОЧРООВ

Мэдээ

ХЯТАДУУД ӨВӨРМОНГОЛ ИРГЭНИЙГ МОРЬТОЙ НЬ ДАЙРЧ ХӨНӨӨСӨН ЯВДАЛ ДЭЛХИЙ ДАХИНЫГ ЦОЧРООВ

Өвөрмонгол иргэнийг хятадууд автомашинаар унаж явсан морьтой нь хамт дайрч байгаа бичлэг интернэт сүлжээнд шуугиан дэгдээж байна.

Тус хэрэг саяхан Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацаанд болж өнгөрчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шугуйт гацааны малчдын газрыг хятадууд ирж булаах гээд нутгийн ардуудыг дээрх бичлэгэн дээр харагдаж буйчлан зодож ийм хэргийг үйлдсэн байна.

Үүнийг эсэргүүцсэн Өвөрмонгол эрийг хятадууд машинаараа дайран амь насыг нь хохироосон аж. Сүүлийн үед энэ мэт хүчирхийлэл Өмнөд монголын нутагт олон гардаг болоод байгаа юм байна.

Н.Мичидмаа

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top