Олны танил

Холливудын алдартай продюсер жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ

Холливудад сүүлийн хэд хоногт яригдаж байгаа халуун сэдэв бол нөлөө бүхий продюсер Харви Вайнштейний хэрэг юм. Тэрбээр жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг аж. Үүнийг нь жүжигчин Эшли Жадд, Роуз МакГоун нар дэлгэж, шүүхэд гомдол мэдүүлжээ. Үүнээс нь болж продюсерийг түүний өөрийнх нь “Weinstein Company”-гаас хөөсөн байна. Харин өнөөдөр энэ асуудлаар Холливудын алдартай жүжигчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Мерил Стрип ам нээлээ. Мерил продюсер Вайнштейнтэй олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан юм. Тэд олон жил найзалсан ч Мерил Стрип найзынхаа сүүлийн үед гаргаж байгаа итгэмээргүй муухай үйлдлүүдийг нь шүүмжлэв. Тэрбээр Харви Вайнштейн жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлээд амаа хамхиж явахыг сануулж мөнгө өгдөгт нь одоог хүртэл итгэж чадахгүй байгаа гэнэ.

“The New York Times” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж мэдсэнээр Харви хамтран ажилладаг бүсгүйчүүддээ удаа дараа бэлгийн дарамт үзүүлж байжээ.

Харви Вайнштейн чадварлаг уран бүтээлч ч гэсэн дээрх үйлдлээ зогсоохыг Мерил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хүний хувьд шаардлаа. Продюсер жүжигчин бүсгүйчүүдийг дарамтлан буудал, угаалгын өрөө болон бусад хачин газарт аваачин бэлгийн дарамт үзүүлдэг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close