Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Р.Лхамаа: Мээдээг гарахаар охин нь “Миний аав” гээд зурагтаа илж, сэтгэл өвтгөдөг

Но-той хүн

Р.Лхамаа: Мээдээг гарахаар охин нь “Миний аав” гээд зурагтаа илж, сэтгэл өвтгөдөг

Телевизийн шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, бүр хагас финалын ялагч болсон биш экс эхнэртээ элдвээр хэлүүлж, хөгөө чирээд байгаа дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээг муучлах хүн олон байна. Анхны эхнэрээсээ салж, өнчрүүлж үлдээсэн хөөрхөн охиноо ор тас мартаад дахин гэр бүлийн амьдрал зохиогоод байгаа дуучин залуугийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бололтой. Рок попын ертөнцөд орон зайгаа мөнхөлсөн “Камертон” хамтлагаараа олонд танигдаж, даруухан зантай хэмээн охид хүүхнүүдийн хайрыг татдаг энэ залууд даанч их нууц байдаг аж.

Тэрбээр шоу нэвтрүүлгээс авсан таван сая төгрөгийн шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэхийг сонсоод анхны эхнэр Р.Есүй нь хатуухан шүүмжлээд авсан. Өнчрүүлж орхисон бяцхан охиндоо нэг ч удаа тэтгэмжийн мөнгө өгч байгаагүй дуучин залууг гэнэтхэн л ийм сайхан сэтгэл гаргаж, нүнжигтэй загнахыг хараад тэсч чадаагүй бололтой. Гэвч олны танил дуучин залууг буруутгахаасаа илүүтэй анхны эхнэрийг нь увайгүй аашиллаа хэмээн бухимдсан олны сэтгэгдэлд дуучин Р.Лхамаа ийн хариу барьж, дүү охиноо өмөөрчээ.

Дуучин Р.Лхамаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би бас гайхаад л байдаг юм… Бид сенсааци энэ тэр үүсгэж, янз бүр болох ч биш дээ. Хоёр хүн салж нийлдэг л хорвоо, гэхдээ хүүхдийг хөсөр хаяж болохгүй л дээ. Дүү маань Мээдээгээс юу ч гуйхгүй боловч хүүхдийн сэтгэл гэж нэг юм байна аа. Аав нь телевизээр гарахаар л “Миний аав” гээд нүүрийг нь илж байгаа нь сэтгэл даанч эмтэрмээр. Шүүхийн шийдвэр гараад удаж байна. Хүүхэддээ өгөх ёстой юмаа өгдөггүй байж хандив өгдөг хүн гэхээр нь гайхаж алмайрав. Хүний ёс юм болохоор Мээдээ ойлгож ухаарах байх аа. Монгол Улсын хууль тогтоомжийг ч хүндлэх эрхбиш ухамсар, үүрэг хариуцлага байх байлгүй. Гол нь хүний ёсон үүрэг хариуцлага, үнэнтэй байх, үнэн төрхийг нэхэмжилсэн юм л даа” хэмээн тайлбар хийлээ.

С.Бамбар

Factnews.Mn

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top