Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын охин Б.Намуун гэж хэн бэ?

Бусад хүмүүс

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын охин Б.Намуун гэж хэн бэ?

Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнгөрсөн бямба гарагт Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авсан билээ. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд гэргий Ж.Туяацэцэг болон  намын нөхөд, гишүүд дэмжигчидтэйгээ хүрэлцэн ирсэн. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мөн эхнэр, охидын хамт ирж үнэмлэхээ гардсан юм.

Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12.00 цагаас намын удирдлагууд болон охин Б.Намууны хамт ирж нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олон хүний анхаарлыг татав. Үүнээс улбаалж олон нийтийн сүлжээнд нэр дэвшигч Х.Баттулгыг эхнэрээ бус төрсөн охиноо дагуулж ирсэнд нь гайхах хүмүүс өчнөөн байсан ч эсэргээрээ сайхан харагдаж байна хэмээн сайшаан магтах улсууд ч цөөнгүй байлаа.

Б.Намууны тухай Х.Баттулгын хоёр дахь эхнэр Ц.Энхтуяагаас төрсөн охин юм байна. Тэрбээр өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2012 онд хуримаа хийж, гэр бүл зохиосон аж.

Мөн Б.Намуун нь өнгөрсөн удаагийн АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшсэн бөгөөд цаашид аавынхаа улстөрийн замналыг үргэлжлүүлэх хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгддэг гэнэ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч аавынхаа улстөрийн имижийг бүрдүүлж буй Б.Намуун нь нэгэн үе “Түмэн хишигтэн” төслийн рекламанд монголын томоохон мисс, моделиудтай эн зэрэгцэн тоглож байсан бөгөөд тухайн үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж байсан тухай сошиалчид бичицгээж байна.

Х.Онон

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top