Олны танил

Гунигт амьдралыг туулсан сайн залуу Киану Рийвс

Холливудын алдарт, ухаалаг, дур булаам жүжигчин Киану Рийвсийн тухай танд өгүүлье. Тэрбээр өдгөө 52 настай. Бид түүнийг 1999 онд дуулиан тарьж байсан “Матрикс”, “Константин” зэрэг киногоор сайн мэдэх билээ. Мөн Академийн дөрвөн шагнал хүртэж байсан чадварлаг жүжигчин юм.

Гэвч хүний амьдрал эрээн бараантай байдгийн адилаар түүний амьдрал аз жаргалаар дүүрэн байсангүй. Киану Рийвс хоёр удаа гэрлэсэн боловч хайр сэтгэл нь эмгэнэлтэйгээр төгсөж байсан юм. Одоо та бүхэндээ түүний амьдралд гарсан саад бэрхшээл, зовлон, амьдралын тухай хүргэхээр бэлдлээ.

Түүний эцэг залуу байхдаа гэр бүлээ орхисон

Keanu Reeves friend river peonix зурган илэрцүүд

Киану Рийвс 1964 оны есдүгээр сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн. Гэвч түүнийг гурван настай байхад эцэг нь орхиж явсан юм. Ийнхүү эцэг эх нь салсны дараа өөр өөр хот руу нүүсэн байна. Тэрбээр бага байхдаа гэр бүлээрээ их нүүдэг байснаас болж дөрвөн бага сургуульд суралцсан. Мөн унших тал дээр чадваргүй байсан ч энэ бэрхшээлтэйгээ тэмцэлддэг байсан тухай мэдээлэл бий. Үүнээс гадна ахлах сургуулиа орхиж, дипломоо ч аваагүй байдаг аж.

Амьдрал нь үхлээр хүрээлэгдсэн

Холбоотой Зураг

1993 онд түүний хамгийн сайн найз Райвер Пеоникс 23 настайдаа хорвоог орхисон юм. Тэрээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Мэдээж найзынх нь үхэл түүнд маш хүчтэй туссан байлаа.

Киану Рийвс өнгөрсөн жил Реддит АМА дээр үг хэлэх үедээ, “Райвер Пеоникс тэр маш гайхалтай хүн, чадварлаг жүжигчин байсан. Бид хамтдаа удаан хугацаанд байсан. Би түүнийг одоо ч гэсэн их санаж байна. Түүний тухай үргэлж боддог” гэжээ. Гэвч үхэл үүгээр төгссөнгүй…

Тэрбээр 1998 онд Женифер Саймтай танилцжээ. Тэд бие биедээ хязгааргүй их хайртай байсан гэдэг. Дараа жил нь Жениферийн хэвлийд охин нь бүрэлдэв. Мэдээж энэ үед аз жаргал гэгч хичнээн амттай зүйл болохыг мэдрүүлсэн байх. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Түүний найман сартай охин хэвлийдээ амьгүй болсон юм. Ийнхүү түүний зовлон эцэслээгүй байхад хайртай бүсгүй нь автомашины ослоор хорвоог орхижээ.

Keanu Reeves зурган илэрцүүд

Тэрбээр 2006 онд “Parade” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Уй гашуу гэх зүйл хэлбэрээ л өөрчилдөг. Гэхдээ хэзээ ч дуусахгүй” гэжээ. Үхэл бол хэн ч зогсоож үл чадах хүчтэй зүйл юм. Иймд үхлээс холдож, зайлах аргагүй.

Түүний амьдралд хагацлыг мэдрүүлж, үхлийг дуудах хараал шингэсэн байж ч магадгүй гэх яриа бий. Гэвч түүнд хагацал, шаналал гэх аймшигт өвдөлтийг мэдрүүлсэн хорвоог тэр хараан, зүхэж байсангүй. Харин ч хорвоог гэгээлэг, сайхнаар харахыг хичээж байсан гэдэг.

Мөнгөнд санаа зовдоггүй

Keanu Reeves зурган илэрцүүд

Тэрбээр нинжин сэтгэлтэй залуу. Холливудын ертөнцөд ч түүнийг сайхан сэтгэлтэй, бусдад туслахыг эрмэлздэг гэдгийг хүмүүс мэднэ. Нэгэн жишээ дурдъя л даа. “Матрикс” киноны ихэнх жүжигчид зураг авалтын багийн гишүүддээ амжилттай ажилласандаа талархал илэрхийлж байсан. Гэтэл Киану Рийвс яасан гэж бодож байна вэ? Тэрбээр киноноосоо 114 сая долларын ашиг олсон. Гэвч энэ мөнгөнийхөө 80 сая долларыг онцгой нөхцөлд ажиллаж байсан ажилтнууд, нүүр хувиргалтын багийн гишүүдэд өгч байсан юм.

Хүмүүс түүнд зориулан хаяг нээсэн

Түүний эелдэг занг олон хүмүүс хүндэлдэг. Бүр түүнд зориулан хувийн хаяг хүртэл нээсэн байдаг аж. Хэдхэн жилийн өмнө нэгэн хаяганд #SadKeanu гэж тагласан сэтгэгдлийг орчуулбал, “Киану Рийвс асуудал тулгарсан нэгэн гэр бүлд Зул сарын баярын үеэр 20 мянган доллар хандивласан. Мөн тус хүргэсэн хүмүүс дундаас тэдний нэрийг мэдэж, уулзахыг хүсч байсан цор ганц хүн байсан юм. Тэдэнтэй уулзах үедээ яг л сайн найз шиг нь хандаж байсан шүү” гэжээ.

Тэр ийм л энгийн хэрнээ, тайван, дөлгөөн, ухаалаг, сайхан сэтгэлтэй хүн билээ.

Ёс суртахуунтай хүн

Тэрбээр 100 сая орчим долларын ашиг орлоготой хүн. Гэхдээ тэр энгийн хүмүүстэй хамт метрогоор зорчих дуртай. Магадгүй тэр хүмүүстэй танилцаж, холбоо тогтоон, бусадтай адил амьдрахыг хүсдэг байх. Мөн бүх сандал эзэнтэй үед өөрөө зогсоод эмэгтэй хүнд суудлаа чөлөөлөн өгч байсан бичлэг ч бий. Тэрбээр Холливудын алдартай жүжигчин, олны танил хүн. Гэлээ ч гэсэн өөрийгөө бусадтай хамт энгийн амьдралаар амьдрах нь түүнд илүү таалагддаг бололтой.

Киану Рийвс их халамжтай хүн. Түүний эгч хорт хавдар өвчинтэй олон жил тэмцэлдсэн. Энэ үед тэрбээр хорт хавдрын эсрэг буяны байгууллагууд, эрдэм шинжилгээний төвүүд, эмнэлгүүдэд хандив өгч байсан юм. Тэр ч байтугай хорт хавдартай хүүхдүүдийн санг дэмжиж, ажилладаг байна.

Түүний хэлсэн энэ үгс одоо гуниг төрүүлэх болжээ

Keanu Reeves зурган илэрцүүд

1995 онд түүнээс аз жаргал гэх зүйлийн тухай асуужээ. Тэрбээр хариулахдаа, “Хайрттайгаа хамт орондоо хэвтэж, дугуй унан, спортоор хичээллэж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх юм. Мөн найзуудтайгаа амттай хоол идэж, гэр бүлээрээ дарс шимэн, гайхалтай зоог барин сайхан мэдээний тухай ярилцах, хүсэл эрмэлзэл, эрч хүчийг мэдрүүлэх тэр амьдралыг би аз жаргал гэнэ. Би байгаль дунд, хотоос зайдуй газарт, өндөр моддын дунд, сайхан агаартай газарт гэр бүл, эгч нартайгаа амьдрах дуртай” гэжээ.

Тэрбээр энэ тодорхойлолтыг 30 насандаа хэлж байсан. Гэвч бурхан түүнд хатуу хандсан билээ. Баяр баясал мэдрүүлэх нэгнийх илгээх атлаа эргүүлээд авчихдаг. Энэ шудрага бус хорвоод хүн гэдэг мөнх бус байсан нь харамсалтайяа.

Ингээд бид нар Холливудын алдарт жүжигчний сэтгэл өвтгөм амьдралын тухай мэдэж авлаа. Тэрбээр мэдээж энэ бүх зовлон бэрхшээлийг давж гарсан аугаа хүн юм.

Хүн учирсан зовлондоо толгой гудайх бус харин ч сайн сайхан зүйлийг нь харж амьдрах хэрэгтэй билээ.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close