Олны танил

Ким Кардашьяны шинэ бие хамгаалагч олны анхаарлыг татаж байна

Ким Кардашьяны шинэ бие хамгаалагч олны анхаарлыг ихээр татаж байна. Хүмүүс Кимд бус бие хамгаалагчид нь анхаарал хандуулж, түүнийг Холливудын шинэ секс бэлгэ тэмдэг гэж ч нэрлэх болов.

Ким Кардашьян саяхан “Forbes Women” уулзалтад оролцож, бизнесийн амжилтынхаа талаар ярьсан байна. Энэ үеэрээ Ким хар хөх өнгийн, цээж нь гүн ил гарсан костюм өмссөн нь маш сайхан харагдаж байсан ч хүмүүс хатагтай Кардашьян-Уэстийг бус бие хамгаалагчийг нь илүү ажиглажээ. Шинэ хамгаалагч нь Кардашьяныг камерууд болон эргэн тойрны хүмүүсээс хамгаалж, санаа тавин мөрөөр нь тэвэрч байсан гэнэ. Тэр ч бүү хэл нэг удаа тэр Кимийн гуянд нь хүрэхэд бүсгүй үүнийг нь анзаараагүй мэт өнгөрчээ. Харин Кимийн фэнүүд цахим сүлжээгээр “Нөхөр нь нэг зүйл бодох цаг болжээ”, “Канье Уэст анхааралтай байх хэрэгтэй юм байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна.

Рэппер Канье Уэст шар хэвлэлүүдийн мэдээллийг тоодоггүй нэгэн гэдгээ хэлдэг билээ. Ким ч мөн саяхан нөхөртэйгөө бүх талаараа сайхан байгаа гэж ярьж байсан юм.

Ким Кардашьян өмнөх бие хамгаалагч Паскаль Дювьег Парист түүн рүү халдахад нь хамгаалж чадаагүй гэж ажлаас нь халсан билээ. Одоо тэр дуучин Фержитэй ажиллаж байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close