Бусад хүмүүс

Гоо сайханд ямар нэг асуудал тулгарсан үед хурдан шийдэх аргууд

Чухал хурал, уулзалттай үед таны гоо сайханд ямар нэгэн асуудал тулгарвал та яах вэ? Энэ асуулт бидний өдөр тутмын амьдралд элбэг тохиолддог шүү дээ. Тэр бүү хэл заримдаа өглөө босох үед нойр муутай хоносноос болоод нүүр хавагнаж, нүд бүлцийсэн байх нь ч бий. Тэгвэл бид та бүхэндээ эдгээр болон бусад хүндрэлийг шийдэх богино хугацаанд гайхалтай үр дүн авчрах хялбар аргуудыг хүргэе гэж бодлоо.

Гоо сайханд ямар нэг асуудал тулгарсан үед хурдан шийдэх аргууд

10 Хаван буулгах

Усанд давс уусгаад алчууранд шингээн нүүрэн дээрээ 10 минут тавьбал нүүрний хаван бууж, арьсны өнгийг сэргээж өгдөг ажээ.

Хаван буулгах

9 Уруулаа арчлах

Уруулан дээрээ нүүрний тос түрхээд зөөлөн үстэй сойзоор 1 минут массаж хийж өгвөл уруул сайхан өнгөтэй болж, тачаангуй харагддаг.

Уруулаа арчлах

8 Арьсаа өнгөлөг болгох

Эхлээд нүүрээ уураар утаж зөөлрүүлээд оливын тос түрхэж 7 минут орчим массаж хийгээрэй. Ингэснээр арьс чийгшиж, өнгө ордог байна. 4-5 хоногт нэг удаа тус массажийг хийвэл бүр өндөр үр дүнтэй юм.

Арьсаа өнгөлөг болгох

7 Батга арилгах

Батганаасаа ганцхан шөнийн дотор салахыг хүсвэл зөгийн бал түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр жижиг батга бүр алга болж, том хэмжээтэй байсан бол жижгэрч, будгаар далдлах боломжтой болдог аж.

Батга арилгах

6 Арьсны үрэвсэл дарах

Нүүр цэвэрлэгч хөвөнд нүдний дусаагуур шингээгээд хөлдөөгчинд хийгээд 3-5 минут байлгана. Дараа нь түүгээрээ батга, толботой газраа дарвал арьс цэвэрлэгдэж, арьсны үрэвсэл дарагддаг билээ.

Арьсны үрэвсэл дарах

5 Будаг арилгах

Ус оливын тосыг 3:1 харьцаатайгаар сайтар сэгсэрч холиод будгаа арилгаж болох нь ээ.

Будаг арилгах

4 Илүүдэл үс арилгах

Нэг цайны халбага хүнсний сода, 1 цайны халбага овъёосны гурил, 1 цайны халбага ус холиод өтгөртөл нь хутгана. Дараа нь арьсан дээрээ түрхэж 5 минут байлгаад халуун усаар угааж, илүүдэл үснээсээ салж болдог гэнэ шүү.

Илүүдэл үс арилгах

3 Хүнсний сода

Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хүнсний сода хийгээд сайтар хутгана. Үүнийгээ хөвөнд шингээгээд нүднийхээ доор 10-15 минут тавиад усаар угаах юм уу, чийгшүүлэгч тос түрхээрэй. Ингэснээр таны нүдэн доорх хөхөлбий алга болдог аж.

Хүнсний сода

2 Намирсан үс

1 ширхэг гадил, 1 ширхэг өндөг, 1 цайны халбага зөгийн бал, тал аяга хар шар айргийг хооронд нь холино. Үүнийгээ үсэндээ түрхээд 2 цаг байлгаад бүлээн усаар угаагаарай. 7 хоногт нэг удаа тус аргыг ашиглавал таны үс эрүүл болж, гялалзах юм.

Намирсан үс

1 Сормуус ургуулах

Тал халбага наргил модны тосон дээр 2-4 дусал лаванда цэцгийн тос хийгээд сормуусандаа түрхэнэ. 7 хоногт дор хаяж 3 удаа түрхэх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь таны сормуус өтгөрч, гялалздаг ажээ.

Сормуус ургуулах

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close