Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Рэппер Gee Чингэлтэй дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ

Олны танил

Рэппер Gee Чингэлтэй дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж, тус яамны харьяа байгууллагууд оролцлоо.

Энэ үеэр Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийг шалгаруулжээ. Чингэлтэй дүүргийн шилдэг татвар төлөгчөөр рэппэр Gee буюу н.Мөнх-Эрдэнэ шалгарсан байна.

Цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр нийслэлд урлагийн тоглолт зохион байгуулах хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох болсон. Хамгийн гол нь энэ сарын 01-нээс эхлэн тоглолтын тасалбар худалдан авсан иргэдэд и баримт олгож эхэлсэн.

Энэ дагуу дуучид, хамтлагуудын орлогыг бүртгэх, татвар ногдуулах боломж бүрджээ.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top