Бусад хүмүүс

Гэрийн нөхцөлд хэрхэн амтат зайрмаг хийх вэ?

Халуун зуны улирал ирж, бид бүгд л зайрмаг идэхийг хүсдэг билээ. Гэхдээ гаднаас авахаас илүү өөрийн хийсэн зайрмаг илүү амттай санагдах болов уу. Ингээд гэртээ зайрмаг хэрхэн хийх тухай сонирхолтой 10 аргуудыг танилуулж байна. (Та доорх аргуудыг хэрэглэхийн тулд танд зайрмагний иш, хэвэнд оруулж хөлдөөх сав хэрэгтэй шүү)

Гэрийн нөхцөлд зайрмаг хэрхэн хийх вэ?

1 Тарвас, улаан лооль, перец

Хэрвээ та ямар нэгэн өвөрмөц зайрмаг идэхийг хүсэж байвал энэ танд тохирох болно. Тарвас болон улаан лоолийг блендэрт хутгаад саванд салгаж хийгээд, дээрээс ногоон чинжүү тавьж, зайрмагний мод зоогоод хөлдөөгээрэй.

Тарвас, улаан лооль, перец

2 Киви, зөгийн бал, ундаа

Кивиг блендэрт жижиглээд өөрийн дуртай ундаатай холиод зөгийн балаар чихэрлэг амт оруулж болно.

 

Киви, зөгийн бал, ундаа

3 Шоколадтай жигнэмэг, сүү

Шоколадтай жигнэмэг, сүү

4 Шанцай болон базилик

Хэдийгээр чихэрлэг биш ч амттай зайрмаг байх болно. Шанцай болон базиликийг үрээд шүүсийг нь шахаад хөлдөөх хэрэгтэй.

 

Шанцай болон базилик

5 Кокосын сүү болон нэрс

Кокос болон нэрс нь дэлхийн хоёр эсрэг туйлд ургадаг ч хоорондоо гайхалтай зохицно. Кокосын цагааныг блендэрт хийж жижиглээрэй. Бэлэн болсон нухаш дээр 1-2 стакан ус нэмэх хэрэгтэй. Ингээд шүүгээд нэрстэй хольж гайхалтай зайрмагийг хийж болно.

 

Кокосын сүү болон нэрс

6 Авокадо, нимбэг, кокосын сүү

Нимбэгийн шүүсийг шахаж, авокадо болон кокосын сүүтэй хольж хөлдөөнө.

 

Авокадо, нимбэг, кокосын сүү

7 Манго, гүзээлзгэнэ

 

Манго болон гүзээлзгэнийг блендэрт хийж жижиглээд ус нэмээд хөлдөөх хэрэгтэй.

Манго, гүзээлзгэнэ

8 Бөөрөлзгөнө, йогурт

Йогурт болон бөөрөлзгөнийг хамтад нь блендэрт хутгаж, дараа нь хөлдөөнө.

Бөөрөлзгөнө, йогурт

9 Цай, крем

Өтгөрүүлсэн  сүү, элсэн чихэр болон цай найруулах хэрэгтэй. Ингээд хөлдөөгчинд хийгээд хөлдсөнийх нь дараа гарган ирж, дээрээс крем түрхээрэй.

Цай, крем

10 Хан боргоцой, нэрс, гадил, гүзээлзгэнэ, йогурт

Бүх хольцоо блендэрт хийж хутгана. Дээрээс нь нэрс, гүзээлзгэнэ хийгээд хөлдөөгээрэй.

Хан боргоцой, нэрс, гадил, гүзээлзгэнэ, йогурт

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close