Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Амиа хорлосон охины үхэлд “Сохо мебель”-ийн захирал холбоотой юу

Мэдээ

Амиа хорлосон охины үхэлд “Сохо мебель”-ийн захирал холбоотой юу

Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 5-ны өдөр 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, талийгаач бүсгүй Нарны хорооллын …р байрны 16-р давхараас даваа гаригийн орой 16:00 цагийн үед унаж амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Тэгвэл энэ хэрэгт талийгаач охины ажиллаж байсан компанийн захирал буруутай байж болзошгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалж мэдээлж байна.  Тэрбээр фейсбүүкийн нэгэн групп-д “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу…Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. Хорин хоёр настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш.

Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. Хорин хоёр давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой Сохо Мебель ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой.

05 сарын 31 ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. ХУД цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад…16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” гэсэн байна.

 

 

Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа гэнэ. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Захиралдаа зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байжээ. Энэ талаар талийгаачийн ар гэрийнхэн гомдлыг буцаасан хэмээн мэдээлж байгаа ч цагдаагийн байгууллагаас тэр гомдлыг нь шалгаж байгаа. Гадуур гарсан мэдээллээр бол гомдлыг нь хэрэгсэхгүй болгож буцаасан гээд байгаа. Тийм зүйл байхгүй хэмээн мэдээлж байна. Мөн прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй аж. Тиймээс хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтөй амиа алдсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний ажиллаж байсан компанийн ерөнхий захирал цагдаагийн байгууллагад энэ талаар мэдүүлэг өгчээ. Ингэхдээ “Би огт зодоогүй. Талийгаач бүсгүй 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадна хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн аж.

24tsag.mn

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top