Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогджээ

Спорт

Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогджээ

Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн хэмээн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн билээ. Улмаар Б.Ганзоригийн цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан юм.

Харин Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тэгвэл нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Үндэсний баяр наадмын комиссын шийдвэрийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. Ингэснээр Б.Ганзориг улсын начин цолтойгоо барилдах боломжтой болж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд шүүхээс гаргах юм байна.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top