Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Браво!!! Сайн сайханд дуудсан уриалгыг рекламаар дамжуулан явуулжээ

Бусад хүмүүс

Браво!!! Сайн сайханд дуудсан уриалгыг рекламаар дамжуулан явуулжээ

Монголчууд бид даяарчлал, цаг мөч бүхэнтэй хөл нийлүүлэх гэж явахдаа өвөг дээдсийн сургамж сургаалиас хэт холдоод, эрх чөлөөгөө эдэлж байна гээд хэлэх үг, хийх үйлдэл нь ч нэг тийшээ хэт хэвийгээд буй мэт санагддаг уу. Сэтгүүлч миний дотроо бодон явдаг нэгэн зүйлийг саяхны нэгэн рекламнаас олж хараад магнай тэнийн баясав.

Монгол хүн амны билгээрээ гэдэг. Тэрхүү амны билэгтэй сайхан ярьдаг зүйлс маань уруугаа харсан мэт бидний үр хүүхэд болон өнөөгийн залуусын яриа хэллэг огт өөр болжээ. Урьд цагт дуусахыг дүүрэх, өглөө босохыг өөдлөх хэмээн ярилцдаг байсан сайхан уламжлал байдаг. Мөн  монголчууд бидний өдөр тутмын хүнс болсон будааг бид ярилцахдаа агшаах хэмээн ярьдаг, харин худалдан авахдаа хэр өсөх тухай асууж авдаг. Үүнийг л амны билэгтэй яриа маань амны билэггүй яриа болон солигдсон цаг үе юм болов уу гэж хардаг болсон юм.

Сараана хэмээх шинэ нэр, өнгөт төрхтэй будааны нүүр царай нь Болор цомын эзэн МЗЭ-н хорооны шагналт яруу найрагч Ичинхорлоо болж түүгээрээ дамжуулан монгол хүний амны билэгтэй ярих, зөв ярихын тухай яруу сайхан тайлбарласан нь бахдал төрүүллээ.

Сүүлийн үед олны дунд биеэ сайхан авч явахын үлгэр дууриалал хэмээн яригдах болсон яруу найрагч Ичинхорлоо бусдад сайн сайхны үлгэр дууриалал болж рекламаар дамжуулан амны билэгтэй ярих, зөв ярихыг үзүүлэхээр шийдсэн бололтой. Үнэхээр ч даллагын уутанд буян хураах ухааныг, тоононы хадганд жаргал билэгдэн мялаахыг, арвидахын билгэдлээр сэтгэл дүүрэн байхыг уянга яруу, утга төгөлдөр уриалж, ерөөжээ.

Сайн бүхнийг сайхан гээд магтах, сайныг сайн байна гэж алдаршуулдаг зүйлс өдөр өдрөөр алсарч байгаа энэ цаг үед ийм сайхан уриалгатай бүтээгдэхүүн нэмэгдэж байгаад баяр хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Өсөн дэвжиж, өөдлөн ахихын билгэдэл болсон Сараана будаа айл бүрийн өсөн дээшилэхийн үүдийг нээн орох болтугай.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top