Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Хятад байлдан дагуулна

Мэдээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Хятад байлдан дагуулна

Хятадын Засгийн газар болон дээд албан тушаалтнууд санаандгүй зүйл хийнэ гэж байдаггүйн нэг жишээ нь тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпиний ажлын хуваарь, хэлэх үгийг нарийн нягт хянаж, олон нийтийн өмнө гарах болгон сайтар төлөвлөгдсөн байдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Тиймээс ч түүний АНУ-ын Калифорни мужийн захирагч Жерри Браунтай мягмар гарагт хийсэн уулзалтыг гадаадын хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Ардчилсан намын гишүүн Жерри Брауны Хятадад хийж буй зургаан өдрийн айлчлал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл сэдвийн хүрээн дор явагдаж байгаа аж. Жиансү болон Сычуань мужуудаар айлчилсаныхаа дараа тэрээр Бээжинд болсон Цэвэр Эрчим Хүч сайд нарын уулзалтад оролцсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасантай холбогдуулан энэ жилийн уулзалт өмнөх жилүүдийнхээс онцгой байлаа.

Хятадын төрийн тэргүүн Си Зиньпин Жерри Браун нар хурлаас өмнө уулзаж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар мөн Хятад улс болон Калифорни муж хамтран үүнтэй хэрхэн тэмцэх талаар ярилцсан байна.

Калифорни мужийн захирагч болон Хятадын Ерөнхийлөгч Парисын хэлэлцээрийн талаар ярилцаагүй ч Жерри Брауны хурлын үеэр  онцолсноор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн фашизмаас ч илүү аюултай үр дагавартай аж. Тэрбээр Трампын шийдвэрийг “солиотой” хэмээн тодорхойлжээ.

Хурлын дараа талууд хаалттай хаалганы цаана уулзаж ярилцсан байна.

БНХАУ Парисын хэлэлцээрээс гарах АНУ-ын шийдвэрийг ил тодоор шүүмжлээгүй ч Си Зиньпин, Жерри Браун нарын уулзалт Трампын засгийн газарт Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг нухацтайгаар хүлээн авч байна. Харин АНУ энэ тал дээр хангалттай зүйл хийж чадахгүй байна гэж цаагуураа хэлээд байна хэмээн олон улсын хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.

Нөгөө талаараа Си Зиньпин Калифорни мужийн захирагч нарын уулзалт тийм ч гайхаад байх зүйлгүй мэт. АНУ-ын Калифорни муж нь дангаараа дэлхийн зургаа дахь том эдийн засаг бөгөөд Си Зиньпиний аав болон Жерри Браун нар танилууд байсан аж.

Гэсэн хэдий ч Хятадын Ерөнхийлөгч өөрөөсөө доод албан тушаалтай  хүмүүстэй уулзах нь маш ховор юм. Браунтай ингэж олон нийтийн өмнө уулзсанаараа тэрбээр Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэхээр шийдсэн болохыг олон нийтэд харуулж байна.

БНХАУ дахин сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн аль ч улс орноос илүү их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа билээ. 2015 болон 2016 онд л гэхэд Хятад улс тус салбарт 200 тэрбум гаран ам. доллар зарцуулсан бол 2020 он гэхэд 360 тэрбум ам. долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Хятад улс гурав дахь жилээ дараалан нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаа билээ.

Парисын хэлэлцээрт үлдсэн хамгийн том эдийн засагтай улс гэдгээс  гадна хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг БНХАУ дэлхий дахинд тулгараад буй энэхүү асуудалтай тэмцэхэд бусдыгаа тэргүүлэх төлөвтэй байна.

Уур амьсгалын өөрчлөтийн эсрэг тэмцэх тухай хамгийн ихээр ярьж, Трампыг ихээр шүүмжилдэг нэгэнтэй уулзсан нь Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хэр их ач холбогдол үзүүлж буйг илэрхийлж байна.

www.cnn.com

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top