Олны танил

Лив Тэйлор: Би бол аавын ЭРХ ОХИН

Домогт “Aerosmith” хамтлагийн дуучин, ахлагч Стивен Тэйлор энэ жил 69 нас хүрчээ. Тэр бол Америкийн рок хөгжмийн ертөнцийн шүтээн болсон, гайхалтай дуучин юм.

Харин түүний охиныг Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Лив сайн жүжигчнээс гадна түүний гоо үзэсгэлэнг дэлхий даяар шагшин магтдаг. Рок дуучны охин гэхэд цэнхэр нүд, өтгөн бор үс, цайвар царай, улаан уруул, өндөр гоолиг бие гээд түүнд эмэгтэйчүүдийн мөрөөддөг бүхэн бий.

Мөн тэрээр Стивений хамгийн хайртай охин бөгөөд өнгөрөгч онд гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь хамт байж, яг төрөх үед нь өөрийн мэдэлгүй уйлсан гэдэг.

Энэ тухай Лив Тэйлор “MORE” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Тиймээ. Өвдөж эхлэхэд аав минь миний дэргэд байсан. Намайг төрөх хүртэл хажууд минь сууж, гараас минь атгасан. Би бол аавын эрх охин. Аав өнөөдрийг хүртэл намайг эрхлүүлдэг.

Өнөөг хүртэл жоохон охин мэтээр боддог.

Бараг 25 цаг миний дэргэд байсан. Хүүгээ төрүүлээд төрөх тасгаас гарах үед аав минь уйлж харагдсан. Тэр үед л аавыгаа хөгширчээ гэдгийг нь ойлгосон. Учир нь миний аав чанга залуу шүү дээ. Барагтай бол уйлахгүй. Мило, Грэ хоёрыг төрөхөд аав минь аялан тоглолтоор Ази явчихсан байсан. Тэр үед уур хүрээд би уйлж байсан. Хажууд минь аргадах хүн байхгүй. Үнэхээр уур хүрч байсан” хэмээжээ.

Стивэн Тэйлор хар тамхины хэрэгт холбогдож, маш олон жилийн турш түүнээс салж чадахгүй байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй зөвхөн хар тамхинд зориулж зургаан сая доллар үрсэн гэдгээ нуугаагүй юм. Харин тэр одоо муу зуршлаасаа салсан бөгөөд өөрөөсөө 40 насаар дүү нэгэн бүсгүйтэй сүй тавьжээ. Лив Тэйлороос 29 насаар дүү гээд бод доо.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close