Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Их Британийн парламентын сонгуульд консерваторууд ялалт байгуулжээ

Улс төр

Их Британийн парламентын сонгуульд консерваторууд ялалт байгуулжээ

Их Британид пүрэв гарагт парламентын ээлжит бус сонгууль болж өндөрлөв. Санал хураалтын урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй тэргүүтэй Тори нам ялалт байгуулаад байна.

“ВВС”-гийн мэдээлснээр консерваторууд  Нийтийн танхимын 650 суудлаас 314 мандат авчээ. Энэ нь өмнөх сонгуультай харьцуулахад 17 суудлаар бага аж.

Тиймээс энэ удаагийн сонгуульд олонхи болох магадлал эргэлзээтэй болоод байна. Учир нь тухайн нам доод тал нь 326 суудал авч байж олонхи болох ёстой.

Харин лейбористууд 266 мандат авсан нь 34 суудлаар илүү байна. Мөн Либерал ардчиллынхан 14 суудал бүхий мандаттай болжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгдсэн.

Тэрээр гэнэтийн шийдвэрийнхээ талаар улс орондоо тогтвортой байдлыг хадгалах үүднээс гэх тайлбарыг өгч байлаа.

Их Британи Европын холбооноос гарах тухай гэрээ хэлэлцээ хийх үеэр нам дотор санал зөрөлдөх болсон нь дээрх шийдвэр гаргахад хүргэсэн аж.

Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ нь гурав дахь бүх нийтийн санал асуулга болж байна. Өмнө нь 2015 онд парламентын сонгууль явуулж байжээ. Харин 2016 оны зун британичууд Европын холбооноос гарах талаар бүх нийтийн санал хураалт явуулсан бөгөөд 50 гаруй хувийн саналаар дэмжсэн аж.

Харин энэ удаагийн ээлжит бус сонгуульд гол өрсөлдөөн консерваторууд, лейбористууд, либерал-ардчиллынхны дунд болжээ.

Их Британид парламентын сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг журамтай. Нийтийн танхимын 650 суудлын төлөө намууд нэг мандаттай тойргоос сонгодог.

Сонгуулийн үеэр 40 мянган санал хураалтын цэг 07.00-22.00 цагийн хооронд ажилласан байна. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хүчний байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Санал хураалтад 46.9 сая хүн өгөх эрхтэй байв. Энэ нь 2015 онд болсон сонгуультай харьцуулахад хагас сая хүнээр их байсан байна.

Эх сурвалж: ВBC

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top