Олны танил

Жүжигчин Ч.Очгэрэл Ерөнхийлөгчөөр ”Алдарт эхийн одон”-гоо зүүлгэлээ

Cодура”-гийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ч.Очгэрэл өнөөдөр “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаалаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм. Ерөнхийлөгчөөр энгэрээ цоолуулсан ээжүүдийн нэг нь өдгөө дөрвөн хүүхдийн ээж, залуухан, авьяаслаг жүжигчин Очгэрэл байлаа.

Ч.Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч урлагт хөл тавьж “Universe best songs” наадам оролцож, “Мартагдашгүй намар-2” кинонд Туулын дүрийг бүтээн, “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж байв. Харин түүнийг “Содура” киноны гол дүрд тоглосноор урлагийнхан халуун ам бүлдээ албан ёсоор авсан гэдэг. Нэг хэсэг хүүхдүүдээ өсгөөд завгүй байсан тэрбээр “Говийн домог” киноны Эсэргэн хатны дүрээр дэлгэцнээ эргэн ирж, ясны жүжигчин гэдгээ баталсан гэж урлагийн мундагууд үнэлсэн. Сонирхуулахад залуухан жүжигчин маань “Содура”, “Говийн домог” кинонд тоглохдоо жирэмсэн байсан юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close