Олны танил

Ирина Шейк, Брэдли Купер нар хүүхэдтэй боллоо

Дэлхийд алдартай оросын загвар өмсөгч бүсгүйн жирэмслэлт олны анхаарлыг ихэд татсан билээ. Ийм ч учраас энэ тухай мэдээ үе үе нийтлэгдэж байв. Тэгвэл Ирина Шейк, Брэдли Купер нар анх удаа аав, ээж болцгоожээ!

31 настай загвар өмсөгч Ирина Шейк, 42 настай жүжигчин Брэдли Купер нар бараг хоёр долоо хоногийн өмнө анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн хэдий ч олны хэл амнаас болгоомжлон өнөөг хүртэл нууцалсан бололтой. Одоогоор тэдний хүүхэд ямар хүйстэй, хэзээ төрсөн зэрэг нь тодорхойгүй байна.

Өмнө нь Ирина Шейк: “Хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэж тусдаа зүйл байдаг гэж бодохгүй байна. Минийхээр бол, эхлээд өөртөө хамгийн сайн тохирох хүнээ олох ёстой. Миний дүү бүсгүй 22 настайдаа хүүхэд төрүүлсэн, энэ нь түүний хувьд хамгийн тохиромжтой цаг хугацаа. Харин би мөдхөн 31 нас хүрнэ. Энэ нас миний хувьд хамгийн тохиромжтой байж болох. Би одоо маш аз жаргалтай байгаа. Миний хүссэн бүхэн надад байгаа болохоор би их азтай хүн гэж өөрийгөө боддог” хэмээн өгүүлж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close