Сайн хүн

Монгол эмэгтэй талибуудтай хэрхэн тохиролцсон тухай гайхамшигтай түүх

Афганистанд нэг сая гаруй хүүхдэд Монгол эмэгтэй тусламж үзүүлжээ.

Энэ эмэгтэйг Раднаабазарын Жаргалмаа гэдэг бөгөөд 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн.

Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтэн юм. Жаргалмаа нь хүүхдийн эрхийг хамгаалах, тухайн улсын хүн амыг эмчлэх, гуравдагч улс орнуудын иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, цагаач дүрвэгсдийг амьд үлдэх орчин нөхцлийг бүрдүүлдэг ажилтай.

Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна.

Бангладеш улс нь Ази тивийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын 63 хувь нь ХАА салбарт ажилладаг. 2015 оны байдлаар 168 сая хүн амтай гэж тоологдож байсан байна. Түүнчлэн 144,000 км2 нутаг дэвсгэр дээр амьдардаг аж.
Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог. Тухайн газар нутагт өнгөрсөн жилээс дүрвэгч цагаачдын лагерь хот болжээ. Энд дүрвэгсэд хэдэн зуун мянгаараа ирдэг байна. НҮБ-ийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссиарын газрын мэдэгдлээр, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхин Кокс-Базар хот луу ирсэн аж.
Тэрээр энэхүү газарт ажилладаг.

Жаргалмаа Афганистан улсад өмнө нь НҮБ-ын Хүүхдийн сангийн эх, хүүхдийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан байна. Мөн 2015 оны 4,5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, 9 сард эзлэн авсан. Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байв. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон 4 ажилтан талибуудтай уулзахаар болжээ.

Тэрээр гэрээ хэлцэл хийхдээ үр дүн нь ямар гарах бол гэж маш их санаа нь зовж байсан гэж хожим ярьсан байдаг. Тухайн үед Арабуудтай адилхан Талиб 5 залуутай гэрээ хэлцэл хийжээ. Хэлцэлийн үеэр Р.Жаргалмааг тэд “Чи Япон хүн” үү гэж асуусан гэдэг. Хариуд нь тэрээр “Би Монгол хүн” гэхэд Талибууд ёжтойгоор “Чингисийн охин байх нь ээ” гэж шоглосон байна. Түүнчлэн “Монголчууд хятад, япончуудаас их ялгаатай юм” гэж хэлжээ.

Тэд Р.Жаргалмаад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадуудтай гэрээ хийж байсан юм, хараарай” гэж захин хэлсэн байна.

Мөн хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн төдийгүй НҮБ-ын төлөөлөгчид болон зоригт монгол бүсгүй Р.Жаргалмаа нар Чингис хааны нэрээр олон хүүхдийг аварсан түүхтэй ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close