Бусад хүмүүс

Нойлын цаастай хамт угаасан хувцасаа ингэж цэвэрлэрэй!!!

Хувцасныхаа халаасанд хийсэн ариун цэврийн цаас, салфетикаа авалгүйгээр угаах явдал хүн бүрт тохиолддог. Хувцсанд яг л цавуу шиг наалдсан цаасыг арилгах гэдэг том асуудал.

Юун түрүүнд том ширхэгтэй цаасуудыг түүж, харин жижгүүдийг нь сайтар сэгсэрч унагах арга байна. Хувцас нойтон байх тусмаа цаас амархан унадаг.

Харин цаас наалдсан хувцас нэгэнт хатсан бол сэгсэрч, түүж, наалдуулж цэвэрлэхээс гадна гадны орнуудад ийм хувцасыг дахиж угаахдаа усандаа аспирин 2-3 ширхэгийг нэмдэг туршлага бий. Аспирин эмийн найрлага хувцаснаас цаасыг салгадаг байна.

Мөн бүрэн автомат машины хувцас хатаагчиндаа даавуу зөөлрүүлэгч хуудсыг /fabric softener sheet/ хийж, угаалгүйгээр хатаахад ариун цэврийн цаас амархан салдаг байна.

Өмсөх дуртай хувцасаа ийн хэрэглээнээс гаргахгүйн тулд гэр бүлийн гишүүн бүрт угаах хувцасныхаа халаасыг сайтар шалгаж хэвших нь зүйтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close