Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо

Мэдээ

Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. БСШУС-ын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Г.Чулуунбаатарыг сайдаар томилох эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд Г.Чулуунбатар академичээс салбартаа нөхцөл байдлын шинжилгээ хийх, сурах бичгийн алдааг засах, сайжруулах, дүрэмт хувцуас үйлдвэрлэдэг үндэсний компаниудаа дэмжих, хэл ам дагуулах болсон тусгай сургуулиудын асуудлыг цэгцлэх, бага боловсролд түлхүү анхаарах, багшийн цалин, урамшуулалд анхаарахыг даалгалаа.

2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлд анхаарах даалгаврыг шинэ сайдад өглөө.

Боловсролыг үл ойшоодог буруу хандлагыг өөрчлөх, дэлхийд шилдгээр тооцогдож буй Финляндын системийг судлах, нутагшуулах, шинжлэх ухааны байгууллагуудын газрыг булаадаг явдлыг зогсоох, нарийн мэргэжлийн салбарууд элсэгчгүй болсныг залруулах, сургалтын чанарыг сайжруулах, ажил олгогчид шинэ төгсөгчдийн мэдлэг чадварт сэтгэл дундуур байгааг анхаарах, магадлан итгэмжлэгдсэн их сургуулиуд үнэхээр чанартай байгаа эсэхийг судлахыг сануулав.

Мөн нийслэлийн захын хорооллын сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулах, цэцэрлэгийн багш нар өдөр бүр 2-3 цаг илүү цагаар ажилладаг тул илүү цагийн цалинг олгодог байх, Сингапур, Япон, Америкийн системийг нэвтрүүлэх гэж үе үеийн сайд нар оролддогийг зогсоох, шинжлэх ухаан нь үйлдвэрлэлээс салсан тогтолцоог өөрчлөх, Багануур дүүрэгт байгуулах кампусын ажлыг хурдлуулах, их дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх, сансар судлалыг сэргээн хөгжүүлэх, 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлд анхаарах даалгаврыг шинэ сайдад өглөө.

Ингээд санал асуулга явуулахад хуралдаанд 49 гишүүн оролцож, 94 хувийн саналаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо.

Тэрээр дан дээлтэй сайд байгаад олон гишүүн олзуурхан дэмжсэн юм.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top