Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Reuters: Х.Баттулгын мэдэгдэл уул уурхайн компаниудыг “дагжин чичрүүлж” байна

Улс төр

Reuters: Х.Баттулгын мэдэгдэл уул уурхайн компаниудыг “дагжин чичрүүлж” байна

Олон улсын мэдээллийн Reuters агентлагт Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор уул уурхайн орд эзэмшигчдийн анхаарлыг татаад байгаа нэгэн асуудлыг хөнджээ.

Reuters агентлагт бичихдээ, Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч уул уурхайд тавих төрийн хяналтыг чангатгах талаар ярьж эхэлж байгаа нь уул уурхайн томоохон төсөл болох Оюутолгой ордын хувь эзэмшигч Рио Тинто зэрэг компаниудын анхаарлыг ихээр татах явдал болж байна.

Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт” хамрагдаж 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсноос ердөө сар гаруй хугацааны дараа далайд гарцгүй Хойд Азийн улсын гурван сая хүн өөрийн улсын Төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийхээр болж байна.

Сонгуулийн компанит ажил мягмар гаригт эхэлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Монгол Улсын гавьяат тамирчин, улстөрч Х.Баттулга эдийн засаг болон байгалийн нөөц баялагтаа төрийн хяналтыг нэмэгдүүлэх талаар онцлон өөрийн сонгуулийн компанит ажлыг нээлээ.

Х.Баттулга хэлэхдээ “Манай улс төрийн нөхцөл байдал үнэхээр тогтворгүй байна. Тиймээс Засгийн газрын зорилт цаашид урагшилж чадахгүй. Үүний шалтгаан нь бид ажилгүйдэл болоод ядуурлаа шийдэж чадахгүйд байгаа юм” гэж С1 телевизэд өгсөн ярилцлагадаа хэлээд “Газрын доорх баялгаа өөрийн мэдэлд хянаж, Оюутолгой, Тавантолгойн ордыг төрд хураана” гэж нэмж хэлэв.

Энэ удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөртэйд тооцогдож байгаа түүний энэхүү мэдэгдэл Оюутолгойн орд газрын 66 хувийг эзэмшдэг Рио Тинто компанийг “дагжин чичрүүлж” байгаагаас гадна Төрийн өмчит Тавантолгойн нүүрсний уурхайд стратегийн түншлэлийг бий болгох сонирхолтой хувийн хэвшлийн компаниудыг “тэвдүүлж” байна хэмээн Reuters агентлаг бичжээ.

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top