Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Тахиа жилд хурим найр хийхэд хосуудад ЭЭЛТЭЙ САЙН

Мэдээ

Тахиа жилд хурим найр хийхэд хосуудад ЭЭЛТЭЙ САЙН

Зуны дэлгэр цаг айлчлан ирж хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд “тахиа” жил хосуудад хурим найр хийхэд ээлтэй сайн гэж зурхай төлөгт буужээ.  Харин өнгөрсөн жил буюу “бичин” жилд хуримлах, бэр гуйхад хатуу байна гэдгээс үүдэн хурим найр урд жилүүдээс бага болсон байна.

2017 он гарснаас хойш одоогоор Гэрлэх Ёслолын ордонд 100 гаруй хос хуримласан гэсэн тооцоо байгаа аж. Энэ тоо нь цаашдаа 1,000 хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Гэрлэх Ёслолын Ордоны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан “Урин дулаан цагт, идээ ундаа элбэг байх үед Монголчууд хурим найраа хийсээр ирсэн. Энэ уламжлалаараа хуримын ёслолын ачаалал одооноос нэмэгдэж байна. Гэрлэх ёслолын ордонд жилдээ 1,000 гаруй хуримын ёслол тэмдэглэдэг. Энэ жил олон билэгт сайн өдрүүд тохиож байгаа учраас мөн л энэ тооноос буухгүй байх болов уу гэж бид төлөвлөж байна. Ялангуяа энэ жил наймдугаар сард билэгт сайн Дашням, Балжиннямтай өдрүүд их байгаа.

Хуримын ёслолууд ихэвчлэн 6-11 дүгээр сард зуны дэлгэр цагт болон намрын өдрүүдэд хамгийн их болдог. Өнгөрсөн жил 500 гаруй хос хуримласан. Энэ нь бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо.

Гэхдээ хүмүүс тахиа жил сайн, бичин жил муу гэж бодож хуримладаггүй. Тухайн хосуудад тэр жил хэр таатай, сайн байгаагаас бас шалтгаалж хурим найр хийдэг” хэмээн ярилаа.

Гэрлэх Ёслолын ордонд албан ёсоор бүртгүүлж хуримаа хийхэд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хосууд хандах ёстой бөгөөд 759,000-1,276,000 төгрөгний төлбөр төлж хуримын ёслолын үйлчилгээ авах боломжтой аж.

Хуримын ёслолын үйлчилгээнд:

  • Хосуудын хуримын гэрэл зургийн үйлчилгээ
  • Их, бага танхимын үйлчилгээ
  • Машины чимэглэл
  • Ерөөл, магтаал, морин хуур
  • Зочдыг дайлах идээний дээж
  • Бэлэг дурсгалын зүйлүүд ордог байна.

ТАХИА ЖИЛД 1995 ОНД ТӨРСӨН ГАХАЙ ЖИЛТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮН ХУРИМ ХИЙХЭД ТОХИРОМЖГҮЙ

Тухайн жилд ямар жилтэй хүмүүс хурим найр хийхэд тохиромжгүйг хий нас буюу билгийн тооллоор зааж өгсөн байдаг аж. Энэ талаар бид Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбааатараас тодруулсан юм.

Хурим найр хийх зурхайг эмэгтэй хүнээр нь дүгнэдэг байна.

Бичин жилд 25 настай хонь жилтэй эмэгтэй хүн хурим хийх нь цээртэй хэмээн зурхайд бууж байсан бол тахиа жилд 1995 онд төрсөн эмэгтэй хүн хурим хийх нь тохиромжгүй гэжээ.

Зурхайгаас харахад

  1. Хулгана жилтэй эмэгтэй хүн хий нас буюу монгол тооллоор 18, 26, 27 насандаа
  2. Үхэр жилтэй эмэгтэй хүн 16,18 насандаа
  3. Бар жилтэй эмэгтэй хүний хувьд 17, 22, 26, 30,36 насандаа.
  4. Туулай жилтэй эмэгтэй хүн 16, 26, 30 насандаа
  5. Луу жилтэй эмэгтэй хүн 17,19, 22, 28 насандаа
  6. Могой жилтэй эмэгтэй хүн 20, 24, 28 насандаа.
  7. Морь жилтэй эмэгтэй хүн 17, 22, 29  насандаа,
  8. Хонь жилтэй эмэгтэй хүн 16, 22, 26, 36 насандаа.
  9. Бич жилтэй эмэгтэй хүн 19, 21, 22, 25.
  10. Тахиа жилтэй эмэгтэй хүн 17, 22 насандаа,
  11. Нохой жилтэй эмэгтэй хүн 17, 20, 21 насандаа,
  12. Гахай жилтэй эмэгтэй хүн 23, 32 насандаа тус тус хурим хийж болохгүй ажээ.

Энэ жил тахиа жил. Гахай жилтнүүд хий насаараа 23-тай учраас энэ жил хурим хийхэд тохиромжгүй хэмээн зурхайд буужээ.

Тахиа жилд хэдэн сард хурим хийвэл тохиромжтой вэ?

  1. Хулгана, морь жилтэй эмэгтэй хүн энэ жилийн хувьд хаврын тэргүүн сар, намрын эхэн сар, намрын дунд сар, өвлийн адаг сард хурим найр хийвэл сайн.
  2. Хонь, үхэр жилтэй эмэгтэй хүн зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн тэргүүн сар, өвлийн дунд сард хурим найр хийх нь сайн.
  3. Бар, бич жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийх сайн.
  4. Туулай, тахиа жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын тэргүүн сар, зуны адаг сар, намрын эхэн сар, намрын адаг сард хурим найр хийх сайн
  5. Луу, нохой жилтэй эмэгтэй хүний хувьд зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн эхэн сар, өвлийн дунд сард хурим найр хийх сайн.
  6. Могой, гахай жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийхэд сайн.

Continue Reading
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top