Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

“Сохо мебель”-ийн захирал н.Жадамбаа хил даваад зугтжээ

Но-той хүн

“Сохо мебель”-ийн захирал н.Жадамбаа хил даваад зугтжээ

Энэ сарын тавны өдөр 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, талийгаач бүсгүй Нарны хорооллын …р байрны 16-р давхараас даваа гаригийн орой 16:00 цагийн үед унаж амиа алдсан юм. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Энэ хэрэгт талийгаач охины ажиллаж байсан компанийн захирал буруутай байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхнээс нь өгөөд байгаа юм. Учир нь тэрбээр захирлыгаа зодсон гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад өгөөд байжээ.

 Тус өдөр “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа гэгч талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон талаарх мэдээлэл байгаа юм. Зодуулахын өмнөх өдөр нь “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа ажлын байран дээрээ хэсэг найзуудтайгаа хамт архиджээ. Тус компанийн захирал архи ууж байхдаа талийгаач эмэгтэйг намайг гэрт хүргэж өг хэмээн шаардлага тавьсан аж. Гэвч талийгаач захирлаа гэрт нь хүргэж өгөлгүй орой 23.00 цагийн үед гэртээ очсон байна. Ингээд тухайн өдөр өнгөрч талийгаач эмэгтэйг маргааш өглөө ажилд нь очиход захирал өрөөндөө согтуу сууж байжээ.

Улмаар согтуу захирал тус эмэгтэйд янз бүрийн шаардлага тавьж, хормой хотыг нь сөхөж янз бүрийн ааш зан гаргахаар нь эсэргүүцэл үзүүлтэл түүнийг зодсон байдаг. Гэвч хэд хоногийн дараа тайлбар өгөх гээд очтол өгсөн өргөдөл нь алга болсон төдийгүй захирал нь “Өргөдөл өгөөд нэмэргүй. Надад хууль үйлчлэхгүй” гэж хэлсэн талаар талийгаачийн эгч нь хэвлэлд ярьсан юм. Хэргийн талаар цагдаагийн байгууллага түүнээс тайлбар авсан, “Би огт зодоогүй. Талийгаач бүсгүй 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадна хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар “Сохо мебель” ХХК-ийн холбогдох дугаар руу нь залгасан боловч утсаа авсангүй. Мөн уг хэрэгт холбогдоод буй Жадамбаа гэх  захирлын утас мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлжээ. Өөрөөр хэлбэл “Сохо мебель”-ийн захирал н.Жадамбаа туслахынх нь харамсалтай үхэлд өөрийг нь буруутгаж эхлэнгүүт хил даваад зугтсан байж болзошгүй байна.

Өнгөрсөн хугацаанд “Сохо мебель” компанийн зүгээс хэргийн талаар үгүйсгэсэн мэдэгдэл хийж байсан. Тэгвэл энэ сарын 9-ны өдөр албан байгууллагын ямар нэгэн тамга тэмдэггүй, Ерөнхий менежер Г.Ганбагана гэх хүний гарын үсэгтэй залруулга гэх бичиг нийгмийн сүлжээнд тархжээ. Тус бичигт “Талийгаач охин Ж нь манай байгууллагад ажиллаж байгаад 5-р сарын 31 -ны өдөр өргөдлөө өгч ажлаас гарсан. Улмаар зургадугаар сарын 5-ны өдөр ХУД-ийн цагдаад “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд “Зодоогүй” болох нь нотлогдсон байгаа. Улсын дээд шүүхэд туслахаар ажилладаг гэж танилцуулсан ах нь хүн гүтгэсэн худал зүйлийг шалгуулахаар өөрийг нь дагуулан ХУД-н цагдаагийн газарт очиж Дэд даргаас эхлүүлэн албан тушаалтангуудад танайхан энэ хэргийг шалгахгүй нуун дарагдууллаа гэж худал зүйлийг шалгуулах гэж асуудал тавьж, мөн цагдаагийн албан хаагчдыг дотоод хяналтад шалгуулна гэж сүрдүүлэг хийсэн байна. Улсын дээд шүүхэд туслахаар ажилладаг С.З-гийн энэхүү үйлдэлд харамсаж байна. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг гүтгэсэн. Энэ нь Цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны оффицерын мэдэгдлээр нотлогдож байна. Түүнчлэн санаатайгаар худал мэдээлэл цацаж хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа энэхүү үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь тус цагдаагийн газраас цагдаа нарыг сүрдүүлсэн зүйл байхгүй хэмээн мэдэгдээд  байгаа юм.

 

Б.Өрнөх

24tsag.mn

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top