Но-той хүн

Дөрвөн настай хүүгээ зодож, хөлийг нь хугалжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Учир шалтгааныг нь лавлан үзвэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай дөрвөн настай Н гэх хүүг төрсөн эцэг 27 настай Б зодож биед нь гэмтэл учруулсныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн согтуурсан үедээ эхнэрээ зодсон 29 настай, эрэгтэй Т-д холбогдох асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст, 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай, эмэгтэй Т-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт ирсэн гэр бүлийн хүчирхийллийн холбоотой 169 мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг бол 80  хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн гэсэн судалгаа бий. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд мэдээлэх нь чухал үүрэгтэй юм. Иймээс иргэн та Иргэн та гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгч хэвшээрэй.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close